"Сонгууль хойшлуулбал популист шийдвэрийн зардал өснө" | News.MN

"Сонгууль хойшлуулбал популист шийдвэрийн зардал өснө"

"Сонгууль хойшлуулбал популист шийдвэрийн зардал өснө"

"Сонгууль хойшлуулбал популист шийдвэрийн зардал өснө"

Австралийн үндэсний их сургуулийн магистр, Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.


 -Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас дэлхийн төдийгүй Монголын эдийн засаг хямарч эхэллээ. Энэ талаар бизнес эрхлэгчид, эдийн засагчид, төр засаг дуу хоолойгоо илэрхийлж байна. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Дэлхийн улс орнууд коронавирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд маш өндөр өртөгтэй, яаралтай арга хэмжээг авч байна. Хорионоос шалтгаалан хөрөнгийн зах зээл, эдийн засагт учирч буй хохирол түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Энэ удаагийн хямрал бусдаас ялгаатай нь юу вэ гэхээр эдийн засгийн гинжин холбоо, түүний салшгүй хэсэг мөнгөний урсгалыг механикаар шууд зогсоосонтой холбоотой.

Аялал жуулчлалаар мөнгө олдог Итали, Испани улсын байдал хүндэрч байна. Улс орнууд эдийн засгаа хамгаалах ганцаарчилсан, протекционист шинжтэй бодлого хэрэгжүүлж эхэллээ. Европын холбооны нэгдмэл байдалд томоохон сорилт тулгарах болов уу.

Монголд одоохондоо хямрал болоогүй. Бид дэлхийн үйлдвэрлэлийн гинжин холбоонд хүчтэй холбогдоогүй тул шууд нөлөө бага байна. Нүүрсний экспорт тасалдаж, худалдаа, үйлчилгээний салбар зогсонги байдалтай болсноос өөр ноцтой үр дагавар байхгүй. Хүнсний хомсдол алга.

1992-1994 оны картын барааны үед энэ байтугайг бид даваад гарсан хүмүүс.

Монгол Улсын худалдааны хамгийн том түнш БНХАУ өвчний тархалтыг зогсоож, эдийн засгаа буцаан сэргээж эхэлсэн нь бидэнд том давуу тал болно. Төр засгаас урьдчилж авсан арга хэмжээнүүд үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа. 

Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр хувь бууруулсан нь дорвитой биш боловч идэвхжүүлэх арга хэмжээ мөн. Мөнгөний бодлогын хэрэгслийн эдийн засагт нөлөөлөх нь тодорхой хугацааны хоцрогдолтой, хүссэн үр дүндээ хүрэх нь эргэлзээтэй байдаг. Хамгийн хурдан, үр дүнтэй арга бол төсвийн бодлогоор Сангийн яамны хэрэгжүүлэх арга хэмжээ юм.

 -Монгол Улс эдийн засгаа аврахын тулд дөрөвдүгээр сараас эхлэн 5.1  их наяд төгрөгийн өртөг бүхий арга хэмжээ авах болсноо Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарлалаа. Энэхүү шийдвэрийг хэрхэн үр дүнтэй гэж харж байна вэ?

-Засгийн газрын Баасан гаригт гаргасан шийдвэрээр ажлын байрыг хэвээр хадгалах, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр долоон шийдвэр танилцуулсан. Энэ бол ажил олгогч, татвар төлөгч нарын хүсэн хүлээсэн, мэдрэмжтэй шийдвэр байлаа. Тусламжийн багц бидний амьдралд сайнаар нөлөөлнө.

-Үнэхээр эдийн засгаа дэмжихэд 5.1 их наяд төгрөгийн зардал гаргах шаардлагатай байсан уу? Хувийн хэвшлийн зүгээс энэ тоог их гайхаж байна ?

-Үүний зардлыг ойролцоо тоймлон үзвэл:

  •  НДШ тэглэсэн- 1.1 их наяд
  • ХАОАТ- 700 тэрбум
  • Жижиг ААН татвар- 400 тэрбум
  • Цалингийн дэмжлэг- 12 тэрбум
  • Ноолуурын зээлийн хүү-  9 тэрбум
  • Хүүхдийн мөнгө- 34 тэрбум
  • Бензиний үнэ бууралт одоогоор тодорхойлох боломжгүй

 Миний тооцоогоор шууд гарах зардал 55 орчим тэрбум, хөнгөлөлт чөлөөлөлтөөр 2.2 их наяд. Ерөнхий сайдын хэлсэн 5.1 их наядын тайлбар нь шийдвэр албажиж гарахаар тодорхой болно. Багц дүнгийн ихэнх нь ажил олгогчийн зардлыг хэмнэх чиглэлтэй, хорионы үед дотоодын хэрэглээнд зарцуулагдах магадлалтай тул эдийн засагт ирэх дарамт нь бага байх болов уу. Энэ багцын шинэлэг нь татвар төлөгч ААН, иргэдээ урамшуулахад чиглэсэн байгаа нь зөв хандлага юм. 

-Ноолуур бэлтгэлд зориулсан дэмжлэгийг та яагаад асуудалтай гэж харж байна вэ?

Ноолуур бэлтгэлд дэмжлэг үзүүлэх шийдвэрийн ард түүхий ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр тогтоох болзол тавьснаа ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан хэлсэн нь ул суурьтай судалгаагүй, сонгуульд оноо авах зорилготой үг гэж санагдсан.

Үнийг хэн нэг улстөрч тогтоохгүй, эрэлт нийлүүлэлт шийддэг жамтай. Үнэтэй ноолуур дарсан үйлдвэрүүд өрсөлдөх чадваргүй болж дампуурах зүйл бүү болоосой. 

-Төсвийн тодотголыг хүн болгон ярьж хэлж байна. Сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэсэн. Яагаад төсвийг тодотгохгүй байгаа юм бол. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Сангийн сайд төсөв тодотгохгүй гэж удаа дараа хэлсэн. Энэ бол эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн шийдэл гэж харж байна. 2020 он бол сонгуулийн жил. Сонгуульд зориулагдсан хөрөнгө оруулалтаа хасахыг хүсэхгүй байгаа учраас төсвөө тодотгохгүй байна.

-Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулж, сонгуульд зарцуулах  мөнгөөрөө эдийн засгаа дэмжье гэсэн уриалга гаргасан. Энэ боломжтой зүйл үү?

-Энэ бол шийдэл биш. Асуудлыг хойшлуулж буй арга. Хойшлууллаа гээд тэр хэмжээний зардал гарах л болно.

Сонгууль хойшлуулснаар популист шинжтэй арга хэмжээний зардал өснө, нэр дэвшигчдийн сурталчилгааны зардал үргэлжлэн гарсаар байх болно.

Томоохон намуудын мөрийн хөтөлбөрийг харлаа. Нэг нам нь цалинг 3 сая, нөгөө нам нь 5 сая, гурав дахь нам нь байр өгнө гэж байна. Энэ бол угаасаа боломжгүй зүйл. Нэг нам илэрхий талцал, хүчирхийлэлд уриалаад ч байх шиг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сая болгоно гэдэг бол долоо дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсийг бодитоор нэмэгдүүлэх ганц боломж нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх ёстой. Хэрвээ 4 жилийн дотор хөдөлмөрийн бүтээмжийг ДНБ-тэй хамт 7 дахин өсгөдөг бол илбийн гайхамшиг болно. Үлгэрт итгэх хэрэггүй. Өөр аргаар 3 сая болгож болно. Нэг өдөр Засгийн газрын тогтоол гаргаад, УИХ-ын тогтоол гараад мөнгө хэвлэж болно. Тэгвэл бидний хэрэглэж буй төгрөгийн ханш долоо байтугай хэд дахин их унах эрсдэлтэй. Төгрөгийн үнэ цэнэ унавал хүмүүс цалингаа аваад л ам.доллар авна. Ийм систем 1990-ээд оны эхээр байсан. Үүн рүүгээ буцаж очихыг хүсэхгүй л бол үүнийг хэн ч дэмжих ёсгүй.

Тэгвэл таны зүгээс санал болгох эдийн засгийн энэ нөхцөл байдлыг даван туулахад ямар шийдэл байж болох вэ?

-Бид хэрэглээг урамшуулж, тэрхүү хэрэглээ нь Монгол дотроо эргэлдэх бол хамгийн зөв шийдэл. Хорионд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдал хилийн албаа дэмжье. Нэг удаа урамшуулъя. Энэ хүмүүсийн цалин бол угаасаа улсын дунджаас бага гэдгийг бүгд мэднэ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжье. 2019 оны улсад төлсөн татвар, НДШ дүнг нь харж байгаад л  дэмжье. Тэр хүмүүс улс эх орондоо татвараа төлж, хувь нэмрээ оруулсан тул жилийн орлого байхгүй болчихсон энэ үед нь түүнийг нь нөхөж олгоё. Гэхдээ тэрхүү хүмүүс ажлын байраа цомхтгохгүй, хүмүүсээ ажилтай байлгах тал дээр нь анхаарах нөхцөлтэйгөөр дэмжье. Гэхдээ энд хэлсэн арга хэмжээнүүдээс заримыг Засгийн газар хэдийн зарласан тул давтан шаардаад байх утгагүй. 

Идэвхжүүлэх багцын эдийн засгийн үр өгөөжийг хүртэхийн тулд гадагшаа валют урсгадаг үнэтэй гар утас, автомашин, гадаадын аялал зугаалга, тансаг хэрэглээнд мөнгөө үрэлгүй, дотоодын бараа ажил, үйлчилгээг тултал хэрэглэхийг уриалж, төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй байна. Нийгмийн давхаргын бусад хэсэгт тусламжийн үр шимийг давхар хүртээх хэрэгтэй. Коронавирусийн хямрал удаан үргэлжлэх төлөвтэй боллоо. Суудлын автомашин, цахилгаан барааны импортын татварыг нэмж, лизинг, цалингийн зээл, тэтгэврийн зээлийг хязгаарлах нь зөв гэж боддог.

 2019 онд 507 сая ам.долларыг суудлын автомашин, 109 саяыг цахилгаан бараанд бид зарцуулсан. Албан ёсны тоо мэдээнд оролгүй хэчнээн смарт утас, хэдээр зарагдсаныг бид мэдэхгүй. Тэтгэврийн зээлийг бүр зогсооход буруудахгүй. Гэртээ суугаа хөгшинд зээл авах хэрэгцээ гарах нь юу л бол. Үр хүүхэд нь авч хэрэглэж байгаа нь дийлэнх болов уу. Орлогоосоо давсан хэрэглээ, зээлийн өндөр хүү төлөлт ядуурал буурахгүй байгаагийн нэг шалтгаан мөн. 

Бид эдийн засгийн бүтэц болон мөнгөний бодлого, банкны системдээ бодлогын өөрчлөлт хийх цаг болжээ.

Гадаадын зээл тусламж горьдож суух биш, дотоод нөөц бололцоогоо зөв удирдан чиглүүлснээр хүнд байдлаас хурдан гарч чадна.

Ерөнхий сайд болон Сангийн сайд банкны системд өөрчлөлт хийхээр дуугарч байгаа нь энэ байдлыг ойлгосны тусгал гэж харж байна. 

Төсвийн орлого 2.2 их наяд төгрөг буюу 20 хувиар буурч байгаа тул тодотгол хийх нь зайлшгүй боллоо. Төсвийн дүнд орох өөрчлөлт ДНБ-ны 3 хувиар буюу 1.2 их наядаас давсан тохиолдолд төсвөө дахин тодотгох хуулийн заалттай. Тодотголоор сонгуульд чиглэсэн үргүй зардлаа танаж чадах эсэхээс их юм шалтгаална.

-Хүмүүсийн худалдан авах чадвар буурч байгаа энэ үед хэрэглээг хэрхэн дэмжих вэ? АН-ын зүгээс бэлэн мөнгө тараах санаачилга гаргасан?

-Орлого нь буурч байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийг дэмжих нь зөв арга. Гэхдээ хавтгайруулан мөнгө тараах нь ямар үр дагаварт хүргэхийг би түрүүн хэлсэн. Бэлэн мөнгө тараахаасаа илүүтэй дотоодын бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд зориулагдсан, хөрвөх чадвар муутай тийм төлбөрийн хэрэгсэл, систем бодож олох ёстой. Тэр мөнгө буцаж бизнесийн бусад салбар руу урсаж байх ёстой. Дотоодын бараа бүтээгдэхүүн худалдаж аваг, байрны хөлс, усны мөнгөө төлчих, сайжруулсан түлш, цементээ авах зориулалттай хэрэглээг дэмжсэн хэрэгсэл байх ёстой.

-Төсвийг тодотгож, эдийн засгаа аврахыг судлаачид сануулж байгаа. 2 их наядын алдагдалтай байгаа төсвөөс дахин мөнгө гарах нь хэр боломжтой зүйл вэ?

-2020 оны төсвийн зөвхөн хөрөнгө оруулалт талаас нь авч үзвэл ахмадын өргөө барих, баг хорооны барилга, соёлын төв барих, соёлын төвд хөгжим авах зэрэг сонгуулийн шоунд зориулагдсан хөрөнгө оруулалтыг хасах хэрэгтэй гэж харж байна. Ингэснээр 802 тэрбум төгрөгийг сая зарласан тусламжийн багц арга хэмжээнд зарцуулах боломжтой болно.

Эдийн засагтаа яаралтай арга хэмжээ авахгүй бол ужгирсан хямрал болно. Макро эдийн засгийн үзүүлэлт буурна, ажилгүйдэл нэмэгдэнэ, ханш унана, хөрөнгө оруулалт зогсоно.

Хамгийн гол нь олон хүмүүс ажилгүй болвол эдийн засаг гэхээсээ илүүтэй нийгмийн хямрал бий болно. Ажилгүй хүмүүс архи ууна, гэмт хэрэг ихэснэ гэх мэтчилэн 90-ээд оны эхэн үед байсан дүр зураг дахин битгий гарч ирээсэй гэж хүсч байна.

-Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямралаас өнмө Монгол Улс хэд хэдэн хямралтай нүүр тулж байсан. Тэрхүү хямралыг даван туулж байсан туршлага байна уу?

-АНУ-д хямд өртөгтэй орон сууцны зээлийн хямрал болсон нь манай улсад 2008 оны сүүлээр орж ирсэн. Монгол Улсад 2009 онд барилгын бүх төсөл зогсож, банкууд чанаргүй зээлтэй болсон. Тэр үед улсын валютын нөөц нууцын зэрэглэлтэй мэдээлэл болсон. Зөвхөн шатахуун импортлогч компаниудад Монголбанкны валютын газрын захирлын гарын үсгээр ам.доллар зардаг байсан хүнд үе юм. 2009 оны аравдугаар сард Оюутолгойн гэрээг хийж, том төсөл эхлүүлж хямралаас маш хурдан, амжилттай гарсан түүхтэй. Том төслүүдээ хөдөлгөж чадвал сайхан боломж зөндөө бий. 

-Коронавирусийн тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоож, хилээ хааж байна. Энэ нөхцөлд эдийн засагт эерэг зүйл ажиглагдаж байна уу?

-Вирусийн хориг монголчуудад их сорилт болж байна. Үүний хажуугаар үндэсний үйлдвэрлэл хөгжих таатай боломж гарч ирж байна. Ард иргэд хэрэглээ дээрээ хяналт тавих, зохистой хэрэглээний талаар тунгаах сайхан боломж гэж би харж байна. Өмнө нь цалинтай бол цалингийн зээл аваад утас авчихъя, зурагтаа томруулъя, өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр приус авчихъя, таксинд явъя гэж боддог гэх мэтчилэн орлогоосоо давсан зарлага хэрэглээ, үр өгөөжгүй хөрөнгө оруулалт хумигдах байх гэсэн хүлээлттэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-30 103.57.95.10

Гадны оронд боловсрол эзэмшсэн, Монголын ЗГ-ын тэтгэлэг, татварын мөнгөөр сураад ирсэн бүхэн шүүн тунгааж, гарц хэлэх цаг болж. Хоосон шүүмж, оргүй гүтгэлэг, намчирхсан хэнээрхэлд цэг тавих ГОЕ. Мэргэжлийн хэлэлуүүлгийг мэргэшсэн хүмүүс удирдан, нийгмийн сүлжээнд эрүүл зөв мэдээ мэдээлэл түгэг.

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-03-30 76.107.165.63

Ингээд хамаг татвар шимтгэлээ авахаа больчихоор төсвийн алдагдал 80 хувь болно ш дээ, бэртэгчин тархины тураалтануудаа. Яаж энэ алдагдлыг нөхөж байгааг та нар ойлгохгүй л дээ, халамжаа нэхэн өмөлзөөд эгдүүтэй ш тээ. Ингэж их мөнгө ам руу чинь гудраад байхад БҮДҮҮН МАНАН-д санал өгөхгүй бол би сэлмээ гаргаад ганц удаа л эргүүлнэ шүү.

Avatar

Бор 2020-03-30 66.181.161.94

Дэлхийн олон орон ард түмнийхээ хэрэглээг дэмжих үүднээс орлого багатай иргэдэд мөнгө тараагаад байх юм манайд болохоор эсэргээрээ баячууд руугаа мөнгө өгөөд байхым тэдний хэрэглээ тодорхой шүү дээ ингэхээр мөнгөгүй иргэдийн худалдан авалт буурснаар ААН-үүдийн дампуулын үүдийг нээнэ ингээд төгрөг үнгүйдэж хямрал нүүрэлмоо

Avatar

Зочин 2020-03-30 64.53.234.130

zuitei zov sanaluud sanagdaj baina bicheed sanuulaad baigaarai zaluu mini

Avatar

Зочин 2020-03-30 66.181.161.94

Юм үзэж нүд тайлсан хүмүүс шал өөрөөр сэтгэж бодох юмаа. Зөв сайхан санаанууд байна.

Avatar

Зочин 2020-03-30 103.26.194.118

Хойшлохгүй бол хүмүүс олноороо санал өгөхгүй учраас саналын хувь хүрэхгүй дахин сонгууль хийх болж илүү зардал гарна.

Avatar

Зочин 2020-03-30 66.181.177.72

Halit magistrt suraad l EZ bolchdgo bol amar aa. Amidral uzej baij EZ bolno shd ee.

Avatar

Зочин 2020-03-30 93.242.174.165

Manai Lutaa ch mundag boljee, bayar hurgie, buh umii goliig n olood helsen bn. Neg zuil asuuhad herew dollar iin hanschiig 1500 togrogt togtoowol humuusiin hudaldan awah chadwar 1 dahin osoh uu? Iim mayagaar humuusiin zalin nemehgui ch gehdee hudaldan awah chadwar n deeshilj boloh uu?

Avatar

зочин 2020-03-30 182.160.40.8

ЭНЭ ЛИБЕРАЛУУД ОДОО БОЛЬЁО, АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ТА НАРЫН УЛС ТӨР, АШИГ СОНИРХОЛОО ДЭЭР ТАВИГДАНА, ПОПУЛИЗМЫГ ЛИБЕРАЛУУД ТА НАР Л ГАРГАЖ БАЙГАА ШД

Avatar

Зочин 2020-03-30 64.53.234.130

yugaa eliireed bainaa

Avatar

ЗӨВ 2020-03-30 202.179.27.153

ЗӨВ ЗӨВ ЗӨВ

Avatar

Тэтгэврийн хөгшин 2020-03-30 150.129.140.163

Үнэхээр гэр бүлийн материаллаг хэрэглээ багасч байна. Мөнгөө хүнс, эрүүл мэнддээ зарцуулж байна. Баг ч гэсэн хуримлал үүсгэн шаардлагатай үед хэрэглэхээр нөөцөлж байна. Цагаан сараар мөнгө хэмнэгдээ гээд.

Avatar

zochin 2020-03-30 66.181.182.119

Sain bn,surgulia sain togsoj ereed uls ex orondoo exiig buteegeerei,bid neg xeseg xamt Mongolbankind ajilaj baisan,chadvartai zaluu.Amjilt xusii.

Avatar

Зочин 2020-03-30 66.181.160.96

зөв л ярьсан байна

Avatar

Баяр 2020-03-30 103.212.119.140

Сонгууль хойшлуулах нь МАН-ын Их хуралд суугаа 49 ЖДҮчин хулгайч нарт ял завших бололцоо олгох тул хэрэггүй юм.

Avatar

Зочин 2020-03-30 122.201.22.37

ТАХЛЫН ҮЕИЙН ДУР УУ ? ЧИ ЧИНЬ ХАРИН .

Avatar

иргзн 2020-03-30 202.179.27.8

Сонгууль хойшлуулах нь Зөв, Ерөнхийлөгч өө Дэмжиж байна, Сонгууль хийх гэж яарч байгаа Нөхдүүд цаана бол Элбэгдорж, Баяр мэт МАНАН-г ахиж гаргах л санаархалтай,

Avatar

ИРГЭН 2020-03-30 49.0.149.20

АВСТРАЛИЙН АЛЬ ИХ СУРГУУЛЬ ЮМ БЭ ТОДОРХОЙ БИЧЭЭЧ САЙТЫН НӨХДҮҮДЭЭ ЛУТАА СУРГУУЛИА ТӨГСӨЖ ИРЭЭД ТОДОРХОЙ ХУГАЦААНД АЖИЛЛААД УЛС ТӨР ЯРИВАЛ ИЛҮҮ САЙН ШҮҮ ДҮҮ МИНЬ???

Avatar

Зочин 2020-03-30 202.126.89.131

Хүрэлбаатар Улаан Женко Хүүк гэсэн хэрэггүй малнуудыг бүгдийг зайлуулж ийм 4 залуу тавихад үхэр сүрэгт маш их тустай.Үхэрнүүдэд гэхдээ ийм сонголт хийх ухаан,тавилан байхгүй.

Avatar

Зочин 2020-03-30 122.201.22.37

Чи нэг эргүү бяруу нь уу ?

Avatar

Зочин 2020-03-30 202.126.89.131

Хүрэлбаатар сонгуулийн төсөвтөө тодотгол хийхгүй гэж чичирч байна.Улстөр, нам, сонгуулийн цавчаа чухал байна.Энэ олон тендерүүд нийгэмд үр ашиг маш муу.Тендер өгсөн авсан хянасан бүх шатандаа 10 хувийн авилга өгөөд ч ашигтай.Хэдхэн ажилчинд бага цалин өгөөд чанаргүй юм хийгээд алга болно.

Avatar

Зочин 2020-03-30 202.131.225.197

Сонгуулийн хугацааг өөрчлөх нь асуудал дагуулж болох ч дэлхий нийтэд тулгараад байгаа энэ хэцүү цаг үед сонгуулийг хойшлуулах нь хамгийн оновчтой шийдвэр байх. Хүрэлсүхийн засгийн газар энэ вирусын эсрэг үнэхээр сайн ажиллаж байна. Улстөрийн ашиг сонирхлоо жаахан арагш тавиад эрүүл мэнд, эдийн засгаа аварч үлдэхэд хамтарч ажиллавал яасан юм бэ? Ганц маск үнэгүй өгчиж чадахгүй байж юун 3н сая, 5н саяын цалин бас үнэгүй байр шүү. Өөр сэдвээр оролдож PR хийж болно. Энэ коронагаар л биш шүү.

Avatar

Зочин 2020-03-30 202.126.89.118

Delhiin 200 udirdagch dor burnee l hicheejaagaa bailgyi dee.Bugdiig sudalchihaad Huukee magtaach.Odoo bolio magtahaa huviin hevshliihen eniig holsooroo nulimsaaraa hedii udaan uureh bol gedeg aimaar

Avatar

иргэн 2020-03-30 112.72.15.6

cov 19 ашиглаж сонгууль өгөгүй хүмүүсийн саналыг АШИГЛАДАГ нь МАН шүү дэ. ИНГЭЖ л С.БАЯР мэтийн хүмүүс УЛСЫН ТОЛГОЙ ДЭЭР АМЬДАРСААР байна. ЭНЭ БОЛ ЗАХИЛГАТ ярилцлага гэдэг НЬ ТОДОРХОЙ.

Avatar

Зочин 2020-03-30 202.179.25.183

Худал таамаг дэвшүүлэхээ боль. Өвчин гарвал хариуцлагыг нь чи хүлээх юм уу

Avatar

Малчин 2020-03-30 121.168.50.25

Эвнэгэнт төсөвт тодотгол хийхгүй гэж байгаа бол тэтгэвэрийг ч гэсэн тэглэж болно гэхдээ нэн ядуу гэр бүлд нь олгодогоороо олгоод байж болно. Бас нэг юм нь таалагдлаа. Хүмүүсийг машин авахыг нь уриалаад зогсоож чадахгүйгээс хойш шууд хууль гаргах хэрэгтэй, эдийн засгийн ноцтой үед авах арга хэмжээ гээд машины татварыг 10-20 дахин , цахилгаан барааг 5-10 дахин 2 жилийн хугацаатай нэмэх хэрэгтэй. Ингэж байж бид валютаа авч үлдэж чадна.

Avatar

Зочин 2020-03-30 103.26.195.192

Setgel tugshuurtei baigaa ch gesen COVID 19 ih um haruulj bna.Emh zambaaraagui buruu sistem neg tsegtsreh baihaa.Nogoo songuuli ogdoggyi uls turuus hol humuusiin ashig orlogo baihgyi bolson.Deer n zavtai hen n hen be manai tur er n yu hiij chaddag humuus ve geh metchilen ayg l 90 ond iimerhuu baisan daa

Avatar

Зочин 2020-03-30 120.17.122.217

Хүний хэрэглээг танах нь хөгжийн үндэс биш шүү дээ. Хүн өөрт байгаа боломжоороо юугаа ч авч хэрэглэх эрхтэй. Түүнээс машин их аваад байна бөйр их аваад байна, хэрэглээнээсээ илүү зардал гаргаад байна гээд татварын нэмээд өг гэдэг бол буруу л ярьж байна. Арай л жижиг сэтгэж бөыэа даа.

Avatar

зочин 2020-03-30 182.160.40.8

НААДАХ ЧИНЬ ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН БАРУУНЫ СУРГУУЛИЙН ТАРХИ УГААГЧ БАЙНА, ГОЁ ЮМ ЯРЬДАГ ЖИНХЭНЭ ПОПУЛИСТ ХҮН БАЙНА, ГАДНЫ СУРГУУЛИАР БАС БАМБАЙ ХИЙНЭ, ИЙМ ЭРДЭМТЭН ЦАРАЙТНУУД МАНАЙД ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж