НМХГ: Угаар мэдрэгчийн дохиолол асангуут унтраах гэж оролдох хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

НМХГ: Угаар мэдрэгчийн дохиолол асангуут унтраах гэж оролдох хэрэггүй

НМХГ: Угаар мэдрэгчийн дохиолол асангуут унтраах гэж оролдох хэрэггүй

Өнгөрсөн гурван хоногт зургаан өрхийн 11 иргэн угаарын хийд хөнгөн хэлбэрээр хорджээ. Иргэд угаарын хий мэдрэгчийг унтрааснаас болж угаартах тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их өндөр байдаг учраас иргэд галлагаагаа зөв хийж, угаарын хий мэдрэгчийг унтрааж болохгүй. Угаар мэдрэгчийг иргэдэд тараахдаа гарын авлагын хамт өгсөн. Гарын авлагаа сайтар унших хэрэгтэй. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд гэрт агаар оруулах ёстой. Иргэд угаарын хийг агаар сэлгэлтээр бүрэн гаргасны дараа тухайн дохиолол асангуут иргэдэд унтраах гэж оролдож болохгүй. Учир нь гэрт угаар байгаа учраас дуугарч байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” хэмээв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж