Аутизмын эмгэгтэй 18 мянган хүн байх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Аутизмын эмгэгтэй 18 мянган хүн байх магадлалтай

Аутизм нь нийгэм болон бусадтай харилцах чадваргүй, аливаа өөрчлөлтөд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг эмгэг юм. Аутизмын эмгэгийн хяналт, урьдчилан сэргийлэх төв болон хөгжлийн бэрхшээлийн хяналтын сүлжээнээс гаргасан судалгаагаар 68 хүүхэд тутмын нэг нь аутизмтай болохыг тогтоожээ. Ийм өвчтэй хөвгүүд охидоос тав дахин олон байдаг аж. Манай улсын нийт хүн амын 0,62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй гэж үзвэл Монгол Улсад 18 мянга орчим хүн ийм өвчтэй байх магадлалтай. Гэсэн ч олон нийтийн дунд энэ талаарх мэдээлэл хомс, эрүүл мэндийн болон боловсролын салбарт үүнийг бүрэн оношлох эмч, мэргэжилтэн хомс юм. Тиймээс “Аутизм Монгол-Анд” төрийн бус байгууллагаас “Аутизмтай хүүхдүүдийн төлөө- хамтдаа” зорилтот аян эхлүүлж байна. Энэ аян 2016 оны тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Аяны хүрээнд аутизмын эмгэгийг олон нийтэд ойлгуулах, танин мэдүүлэх ажил хийгдэх юм байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж