Музейн суурин дээр эхэлсэн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

Музейн суурин дээр эхэлсэн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоожээ

Музейн суурин дээр эхэлсэн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоожээ

Улаанбаатар хотод түүх, соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь Хэлмэгсдийн музей юм. Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан уг барилгыг дахин шинэчлэх барилга барих тусгай зөвшөөрлийг холбогдох газруудаас олгоогүй байна. Гэтэл барилга барих, тусгай зөвшөөрөлгүй  тус газарт нэр бүхий компани барилга барих гэж газар шорооны ажлыг эхлүүлжээ. Тиймээс хотын дарга С.Амарсайхан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тоооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн аж.

Үүний дагуу энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас тус компанийн үйл ажиллагааг зогсоожээ. 

ЗУРАГ ТӨСЛӨӨ ӨӨРЧИЛЖ ӨНӨӨДӨР 22 ДАВХАР ОРОН СУУЦ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛГОСОН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин “Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ын захиалгаар баригдаж байгаа энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан. Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй учраас өнөөдөр дахин ирж барилгын үйл ажиллагааг нь зогсоож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авсан.  Тус барилга анх музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн боловч анхны зураг төслөө өөрчилж өнөөдөр 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдахаар ажлын зураг хийгдсэн байна” гэв.

Эл барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барьж, нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан удаатай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж