НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард олгоно

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард олгоно

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард олгоно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгох хуулийн зохицуулалт 2020 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Үүний дагуу нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгох юм. Тиймээс иргэд ирэх сарын 8-ны өдрийг дуустал цахим системд баримтуудаа амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Татварын албанаас тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч нэг бүрээр гаргаж, баталгаажуулан, татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн  төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг аж. Улмаар ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргадаг байна. Ийнхүү хоёрдугаар улирлын буцаан олголт долдугаар сард, гуравдугаар улирлынх аравдугаар сард, дөрөвдүгээр улирлынх дараа оныхоо нэгдүгээр улиралд гэсэн байдлаар иргэдэд хүрэх юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж