"Биокомбинат"-ыг шинэчилнэ | News.MN

"Биокомбинат"-ыг шинэчилнэ

"Биокомбинат"-ыг шинэчилнэ

"Биокомбинат"-ыг шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй  хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар  2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-аас соёрхон баталсан юм.

Иймд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Унгар Улсын Засгийн газрыг төлөөлж Унгарын Экспорт-Импорт банк хооронд тусгайлсан зээлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох хүмүүст олгож Ерөнхий сайд захирамжаа гаргалаа.

Зээлийн хугацаа 17,5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөх аж.

“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн хүрээнд Олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусын гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Үйлдвэрийн хэвийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Манай улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх  вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч нийт 7,5 сая ам.доллар зарцуулжээ.

Биокомбинатыг шинэчилж үйлдвэр байгуулснаар  гадагшаа чиглэж буй энэхүү валютын  урсгалыг зогсоож, дотооддоо шүлхий, мялзан, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар бүрэн хангахаас гадна экспортлох боломж бүрдэх юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

onom 2020-03-29 119.40.98.106

тийм шүү. энэ бол маш маш чухал ажил. Одоо гол нь төслийг үр дүнтэй хэрэгжүүлээсэй. Азийн хөгжлийн банкны зээлүүдийг бол идэж ууж байна доо. Дотоодын зөвлөх нь өдөрт 1000 доллараар ажиллаж байна шүү дээ. 300 өдөр ажиллах зөвлөх 300,000 долларын цалинтай ч байх шиг. Гадаадууд нь бүр тэгээд алаад хаяна биздээ.

Avatar

уугуул 2020-03-29 192.82.72.16

чухал ажил даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж