Олимп болон паралимпийн наадмын 16 эрх авчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Олимп болон паралимпийн наадмын 16 эрх авчээ

Бразилийн Рио де Жанейрод болох олимп болон паралимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчдын нэрийг Үндэсний багийн албанаас гаргажээ. Өчигдрийн байдлаар 16 тамирчин эрхээ авсан байна. Тодруулбал, хамгийн сүүлд “Хангарьд” спорт хорооны тамирчин А.Анхбаяр пара байт харвааны төрөлд Риог зорих эрхтэй болсон. Тайландын Бангкок хотод болсон пара байт харвааны паралимпийн эрх олгох тэмцээнд манай тамирчин мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.

Спортын төрөл

Авсан эрхийн тоо

Тамирчдын нэр

Спортын цол зэрэг

Ямар тэмцээнээс ямар амжилт үзүүлж эрх авсан бэ?

1

Буудлага

3

О. Гүндэгмаа

МУХБ, МУГТ

БНСУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны дасгалд алтан медаль хүртэж  “Рио 2016” олимпийн наадамд оролцох анхны эрх авав.   

2

Ц. Мөнхзул

ОУХМ

Азербайжаны Габала хотноо зохиогдсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд VI байрт шалгарсан.

3

Г. Нандинзаяа

ОУХМ

АНУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн урт бууны 10 метрийн дасгалд IV байрт шалгарсан.

4

Хөнгөн атлетик

1

Б. Сэр-Од

МУГТ

Германы Хамбург хотноо 2015.04.26-нд зохиогдсон XXX  дахь удаагийн “Хамбург марафон” тэмцээнд VI байрт шалгарсан.

5

Пара буудлага

1

З. Ганбаатар

СМ

2014 оны долоодугаар сард ХБНГУ-д болсон  ДАШТ-ий 50 метрийн сонгомол гар бууны төрөлд VII байрт шалгарч “Рио 2016” паралимпийн наадамд оролцох анхны эрх авчээ.

6

Пара пауэрлифтинг

1

Э. Содномпилжээ

ОУХМ

Арабын Нэгдсэн Эмират улсад зохиогдсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд  II байрт шалгарсан.

7

Пара байт харваа

1

Д. Баатаржав

МУХБ, МУГТ

ХБНГУ-д болсон пара байт харвааны ДАШТ-д VII байрт шалгарсан

8

Пара хөнгөн атлетик

1

С. Цогтгэрэл

ОУХМ

ОХУ-д болж өнгөрсөн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Зээрэнцэг шидэлтийн төрөлд  I, II байрт шалгарсан.

9

Чөлөөт бөх

6

С. Батцэцэг

МУГТ

ДАШТ “Лас Вегас 2015” тэмцээн

63 кг-ынн жинд I байрт шалгарч Алтан медаль хүртсэн.

10

П. Өнөрбат

ОУХМ

74 кг-ын жинд II байрт шалгарч  Мөнгөн медаль хүртсэн.

11

Э. Бэхбаяр

ОУХМ

57 кг-ын жинд III байрт шалгарч  Хүрэл медаль хүртсэн.

12

О. Насанбурмаа

МУГТ

69 кг-ын жинд шагналт V байрт шалгарсан.

13

Г. Мандахнаран

МУГТ

65 кг-ын жинд шагналт V байрт шалгарсан.

14

Ж. Чулуунбат

ОУХМ

125кг-ын жинд шагналт V байрт шалгарсан.

15

 Байт харваа

1

Ж. Гантөгс

ОУХМ

Тайландын Бангкок хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан харваанд II байрт шалгарсан.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж