Малчны хотны ойролцоо цоохор ирвэс үзэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

Малчны хотны ойролцоо цоохор ирвэс үзэгджээ

Малчны хотны ойролцоо цоохор ирвэс үзэгджээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутагт гуравдугаар сарын 28-нд малчны хотны ойролцоо цоохор ирвэс иржээ. Тодруулбал, тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт малчны хотны ойролцоо цоохор ирвэс байгаа тухай дуудлага ирсний дагуу тус газрын мэргэжилтэн, сумын Засаг дарга, байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгчийн хамт газар дээр нь ажилласан байна.  Тэд Баянхонгор багийн нутагт байршсан газраас цоохор ирвэсийг 18 км газар харгалзан тууж уулын бүс рүү ойртуулж хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн малчид ард иргэдэд холбогдох хууль тогтоомж, анхааруулга санамжийг өгсөн байна. 

Дашрамд дурдахад, Монгол улс цоохор ирвэсийг 1972 оноос агнахыг хуулиар хориглосон бөгөөд Амьтны тухай хууль (2012)-д нэн ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын Улаан ном (2016)-нд оруулсан бөгөөд цоохор ирвэсийн тархац нутгийн 18% орчим нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаад байна. Тухайлбал, түүний үндсэн тархац нутаг болох Монгол Алтай, Говь Алтай, Хангайн нурууд, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулсыг хамарсан 19 улсын тусгай хамгаалалттай газар нутагт энэ зүйлийг хамгаалжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж