Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа билээ. Тэгвэл Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулахаар болжээ. Тус мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гурван давхарт хийх аж.
Хотын Захирагч С.Амарсайханы оролцох “ХОТ-ын мэдээллийн цаг”-ийн хуваарийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах өдөр, цагийг хэвлэл мэдээллийнхэн ажилтан, сэтгүүлчид болон олон нийтэд урьдчилан мэдээлэх бөгөөд тухайн цагт иргэд хотын даргатай шууд холбогдож сонирхсон асуултаа асууж болох юм байна.
Э.БУРАМ
зочин 2020-03-29 202.126.88.172
сар бүр цахилгааний төлбөрөө төлөөд баидаг баисан манаих энэ удаа цалингаа хүлээгэд 4 хоног л хугцаа хэтэрхэд таслаад явах юмаа.СХД т ажилгүй ард түмнээс юуг нь авах вэ гээд таслаж баигаа юм уу араи юмаа
зочин 2020-03-29 66.181.161.87
Улаанбаатарын иргэд хотын дарга Амарсайханыг маш их дэмжиж байгаа.
ЗОЧИН 2020-03-29 66.181.180.243
Баруун.Зүүн дөрвөн замд явган хүний нүхэн юмуу гүүрэн гарц хийгээчээ эхлээд усан оргилуур бишээ хүйтэн болхоор ажиллах биш харин явган зорчигчидоо амь нас эрүүл мэндийг нь бодоод явган хүний нүхэн юмуу гүүрэн гарц гаргаад өгч буян бодооч гэж хүсэе хариулах хүн олдохгүй биз дээ
Зочин 2020-03-29 119.40.100.170
ter n deer dee. tghgui taniigaa bur martah n
иргэн 2020-03-29 202.179.8.118
Улаанбаатар хотын ААН үүдээр 50 метр дотор ариутгал халваргүйжүүлэлт цэвэрлэгээг тогтмол хийлгээчээ