Хоолны чанд дэглэм барьдаг, фитнесын хатуу хуваарьтай гэгддэг Анистон өмнөд америкын халуун ногоотой хоолонд дуртай нэгэн бөгөөд амьдралынхаа хамгийн сүүлчийн мөчид ч энэ хоолноос дуртайяа амтлахыг хүсдэг гэнэ.
Гэхдээ жүжигчин бүсгүй маань Британид байдаг Мексик хоолны газруудын хоолны чанарт сэтгэл дундуур байдаг аж.
Stylist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Англичууд мексик хоол хийж чаддаггүй. Ямар ч рестораны хоол мексик эзэгтэйн гарын хоолыг гүйцэхээр хоол байдаггүй” гэжээ. Анистон мягмар гараг бүр найзуудтайгаа уулзах бүрдээ мексик хоол иддэг аж.
Бэлтгэсэн Н.Энх