“37-р точка” киноны төгсгөлийн ангийг онлайнаар нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

“37-р точка” киноны төгсгөлийн ангийг онлайнаар нээнэ

“37-р точка” киноны төгсгөлийн ангийг онлайнаар нээнэ

"Фантастик продакшн"-ий уран бүтээлчид  арван  жилийнхээ ойд зориулан бүтээсэн "37-р точка" олон ангит уран сайхны киноны төгсгөлийн анги тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ тухай уран бүтээлчид ярихдаа “Төгсгөлийн анги тун удахгүй гарна. Үүгээр бүх зангилаа тайлагдана” гэсэн юм.

Тэгвэл  “37-р точка” киноны төгсгөлийн ангийн нээлт ирэх сарын 6,7,8-нд болно. Нээлтийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ зориулж,  урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдах аж. Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SkyGO бүртгэлээр нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болжээ. Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан авах юм байна. Тус кино нь  2019 оны есдүгээр сард нээлтээ хийж, хоёр бүлэг, 20 ангийг толилуулаад байна. 

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж