Банкууд зээл хойшлуулах хүсэлтийг онлайнаар авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

Банкууд зээл хойшлуулах хүсэлтийг онлайнаар авч эхэллээ

Банкууд зээл хойшлуулах хүсэлтийг онлайнаар авч эхэллээ

УИХ, Монголбанкнаас хэрэглээний зээл, хүүгийн төлөлтийг гурван сар хойшлуулах чиглэлийг арилжааны банкнуудад өгсөн  боловч хэрэгжихгүй байсан юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт /2020.03.27/  улс орон, ард иргэдийн эдийн засаг хүнд байгаа энэ үед арилжааны банкууд эх оронч байх хэрэгтэй. Зээл төлөлтийг хойшлуулахгүй бол  бид бас тэдэнтэй өөрөөр ярина, реформ хийнэ гэсэн  хатуухан сануулга өгсөн. Түүний мэдэгдлийн дараа арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлтээ харилцагчдаасаа авч эхэлсэн байна. Доорх банкнуудаас зээлтэй иргэд дараах зааврын дагуу зээлээ хойшлуулах хүсэлт явуулах боломжтой аж.

ҮҮНД:

  • Хаан банканд зээлтэй иргэд ЭНД ДАРЖ зээлийн хойшлуулах хүсэлтээ илгээнэ.
  • Худалдаа хөгжлийн банканд зээлтэй иргэд ЭНД ДАРЖ зээлийн хойшлуулах хүсэлтээ илгээнэ.
  • Голомт банканд зээлтэй иргэд ЭНД ДАРЖ зээлийн хойшлуулах хүсэлтээ илгээх юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж