Онцгой байдлын Ерөнхий газрын өчигдрийн /2020.03.28/ хоногийн мэдээнд дараах тохиолдлууд бүртгэгджээ.
Энэ сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн Цагааны гол гэдэг газар автомашин замын хажуу руу онхолджээ. Улаанбаатар хотоос Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн О-ын Тоёота Аксио загварын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон тухай дуудлага 23.57 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Алба хаагчид 00:13 цагт очиж 25 минут ажиллаж 48 настай эрэгтэй О, 43 настай эмэгтэй М, 40 настай эрэгтэй А, 39 настай эрэгтэй М, 54 настай эрэгтэй Н нарын таван хүнийг аварч гарганэмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
Мөн энэ сарын 27-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн Элст худаг гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 7 км-т 10:47 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гэрэлсүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ