Ө.Энхтүвшингээс хатуухан банга хүртсэн Ж.Батзандан тун ууртай байгаа гэнэ шүү. Тэрбээр бүлгийнхээ дарга Б.Гарамгайбаатарыг огцруулах санал гаргажээ. Огцруулах санал гаргасан үндэслэлээ гишүүн ингэж тайлбарласан байх юм. "Намын бүлгийн шийдвэр, тэр тусмаа Б.Гарамгайбаатарын шийдвэр миний шийдвэр хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Иймд миний бие Б.Гарамгайбаатар даргатай бүлэгт байх уу, үгүй юу гэдгээ бодож байна. Б.Гарамгайбаатар дарга АН-ын бүлгээс намайг явахыг удаа дараа шаардаж байгаа. Уг нь би түүнийг сайн дураараа огцроод явах ёстой газар руугаа яваач, идсэн ууснаа шалгуулаач гэж шаардаж байна. Б.Гарамгайбаатарын явах зам нь маш тодорхой, Тэр бүлгийн дарга биш “галын атаман” хийх ёстой хүн" гэжээ. Ийнхүү бүлгийн даргатайгаа таарахаа больсон Ж.Батзандан явах нь уу, Б.Гарамгайбаатар явах нь уу гэдгийг харах л үлдэх шив дээ. Гудамжны тэмцэгч байхдаа Тусгаар тогтнолын ордныг шатаасан хэрэгт холбогдож, АН-д толгой хоргодон, АН-ын нэрээр УИХ-ын гишүүн болчихоод “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөлөө” гэж намын зарим гишүүд нь түүнийг буруутгаж байгаа гэнэ шүү.
Б.ХОНГОР