Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Горахпур хотын оршин суугч залуу гэр бүл шинэхэн мэндэлсэн охиндоо Корона хэмээх нэр өгсөн байна.
Уг нэрийг охины нагац Нитеш Трипати өгсөн бөгөөд тэрбээр коронавирус маш аюултай өвчин боловч дэлхий нийтийг нэгэн эв санаан дор нэгтгэж байгаа учир эв нэгдлийн бэлгэ тэмдэг болгож ийм нэр хайрласан хэмээн тайлбарлажээ.
Үүнээс гадна корона гэдэг үг нь латин хэлнээ титэм гэдэг утгыг илэрхийлдэг ба уг вирусийн харагдах байдал нь хааны титэмтэй төстэй байсан учир коронавирус буюу титэмт вирус хэмээн нэрлэсэн гэдэг.
Энэтхэг улс бүх орон даяар хөл хорио тогтоож, 1,3 тэрбум ард иргэдээ 21 хоногийн турш шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахыг нь хориглоод байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад 987 хүн коронавирусийн халдвар авч, 24 хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: NDTV
зочин 2020-03-29 192.82.69.115
Corona, Crown, Corolla, Camry бүгд титэм гэсэн утгатай
Зочин 2020-03-29 202.9.46.218
Нэгмөсөн бүтнээр нь Corona-virus гээд өгчихгүй
Зочин 2020-03-29 66.181.184.88
Муу ёрын хогнууд
Зочин 2020-03-29 66.181.190.168
МАНАЙД ТИТЭМ ГЭЖ ХАМТЛАГ БАЙСАН
/*-*/ 2020-03-29 49.0.212.165
Эбола гэж нэрлэх нь яаваа
Зочин 2020-03-29 202.179.24.180
Шал тэнэг юм. Нэр утга учиртай байх ёстой. Түүх соёл, ёс жаягаа умартсан хүмүүс ингэдэг юм. Хөгжихгүй ээ хөгжихгүй.
Зочин 2020-03-29 103.57.94.214
neg aygui soyoltoi orchin ueteigee hol niiluulsn mundg bolovsroltoi uher mongol zaluu huuheddee japan comic iin ner ogood od bolool mandaad bsn daa.oorooroo ih l baharhaad bh shig bsn
Зочин 2020-03-29 192.82.77.199
manaihan horvoogiin hamgiin sain saihan bolgoniig belgedej ner ugdug. daanch hugjduguiee. harin nuguuduul hamgiin adgiin amitad bolson n zunduu
Зочин 2020-03-29 192.82.71.21
Уг нь титэм гоё үг. Охин төрвөл титэмцэцэг, хүүд титэмбаатар гэж болох л юм.
Зочин 2020-03-29 107.77.173.40
Сарсмаа,Сарсцэцэг,Сарсжав,гэвэл ямар вэ дээ