Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Горахпур хотын оршин суугч залуу гэр бүл шинэхэн мэндэлсэн охиндоо Корона хэмээх нэр өгсөн байна.
Уг нэрийг охины нагац Нитеш Трипати өгсөн бөгөөд тэрбээр коронавирус маш аюултай өвчин боловч дэлхий нийтийг нэгэн эв санаан дор нэгтгэж байгаа учир эв нэгдлийн бэлгэ тэмдэг болгож ийм нэр хайрласан хэмээн тайлбарлажээ.
Үүнээс гадна корона гэдэг үг нь латин хэлнээ титэм гэдэг утгыг илэрхийлдэг ба уг вирусийн харагдах байдал нь хааны титэмтэй төстэй байсан учир коронавирус буюу титэмт вирус хэмээн нэрлэсэн гэдэг.
Энэтхэг улс бүх орон даяар хөл хорио тогтоож, 1,3 тэрбум ард иргэдээ 21 хоногийн турш шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахыг нь хориглоод байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад 987 хүн коронавирусийн халдвар авч, 24 хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: NDTV
Холбоотой мэдээ