Умард Македон НАТО-ийн 30 дахь гишүүн орон боллоо

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

Умард Македон НАТО-ийн 30 дахь гишүүн орон боллоо

Умард Македон НАТО-ийн 30 дахь гишүүн орон боллоо
Joint press point with NATO Secretary General Jens Stoltenberg and the Prime Minister of North Macedonia, Zoran Zaev

Бүгд Найрамдах Умард Македон /БНУМУ/ улс албан ёсоор Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын гишүүн орон болсон талаар Бельгийн нийслэл Брюселль хотноо байрлах тус байгууллагын төв штаб өчигдөр /2020.03.28/ мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО-гийн бүх гишүүн орон Умард Македоныг 30 дахь гишүүн орноор элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан тухай зарласан бөгөөд Даваа гаригт /2020.03.30/ Умард Македоны төрийн далбааг НАТО-гийн төв байрны өмнө мандуулах аж.

Умард Македон НАТО-д элсэн орж байгаа нь Засгийн газар хийгээд ард иргэдийн олон жилийн хүчин чармайлтын үр дүн гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео онцолжээ. Тэрбээр тус улс НАТО-гийн гишүүн болсноор бүх бүс нутагт илүү нэгдэл нягтралыг бий болгох, худалдаа, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

БНУМУ нь өнгөрсөн оны нэгдүгээр сард 20 гаруй жилийн турш өрнөсөн улсын нэрийн асуудлыг эцэслэж, нэрээ Бүгд Найрамдах Умард Македон улс болгон өөрчилсөн юм. Өмнөх нэр буюу Македон хэмээх нэр нь Грекийн нэгэн мужийн нэршилтэй давхцаж байсан учир түүх, үнэт зүйлсээ тусад нь байлгах үүднээс улсынхаа нэрийг өөрчлөхийг Грекийн Засгийн газар 28 жилийн өмнө шаардсан байдаг. Олон жил үргэлжилсэн нэрийн маргаан нь Македон улс НАТО болон Европын холбоонд элсэхэд саад болж байв. Югослав 1991 онд задарснаар Грекийн хойд хэсэгт байрлах хоёр сая гаруй хүн амтай тус улс Македон хэмээх нэртэйгээр тусгаар тогтнож байжээ. Харин тус улс нь Грекийн Засгийн газартай зөвшилцөлд хүрч, улсынхаа нэрийг өөрчилснөөр олон улсын байгууллагад гишүүнээр элсэх үүд нээгдсэн юм.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж