"ХӨСҮТ-д халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй" | News.MN

"ХӨСҮТ-д халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй"

"ХӨСҮТ-д халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй"

"ХӨСҮТ-д халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй"

Эрүүл мэндийн яамнаас /2020.03.29/ ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 201 улсад бүртгэгдсэн бөгөөд АНУ-д гэхэд 14 минутад нэг хүн шинээр халдвар авч, 20 минут тутамд нэг хүн нас барж байгаа аж. Мөн хүүхэд болон залуучууд халдвар тусах эрсдэлтэйг ДЭМБ-аас анхааруулж буй.

ЭМЯ-ын эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “  Тусгаарлах байранд 2843 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байран байгаа иргэд сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай үед  сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс  эмч нар  дуудлагаар очиж зөвлөгөө өгч байна. Бид  ДЭМБ-аас гаргасан зааврыг мөрдлөг болгож ажиллаж байгааг энд онцолмоор байна. Энэ бол аюулт халдварт өвчин учраас эрт тусгаарлан эмчлэх шаардлагатай. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн судлаач, сонирхогчид, халдварыг хурдан эмчилж чадна гэхчлэн цахим хуудаснаа попорч бидний үндсэн ажлыг хийхэд саад болж байна.  Бид дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа нотолгоонд суурилан өвчтөнүүдээ эмчилж байгаа” гэв.

Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэ аймагт дөрөв нийт 32 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д болон орон нутагт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлалтад байна. Сайхан мэдээ дуулгахад Дархан-Уул аймагт ХӨСҮТ-д байгаатай адил коронавирусийн оношилгоо хийх лабораторитой болсон. Тиймээс хойд хилээр орж ирж байгаа иргэд болон ойрын аймгуудын иргэдийн шинжилгээг хийхээр болсон. Мөн мэргэжилтэн хүмүүсийг сургасан. Оношлуурыг хуваарилсан. Үүнээс гадна Дорнод, Ховд аймгуудад илрүүлэх шинжилгээ хийх бэлтгэлийг хангаж байна. ХӨСҮТ-ийн төв лаборатори шиг хүчин чадалтай лабораториудыг бий болгож байна. Халдвар илэрсэн иргэдийн биеийн байдал сайн байгаа” гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Халдварын тохиолдол 201 оронд бүртгэгдсэн Итали, Испани, АНУ-д эрчимтэй тархаж байна. Монгол Улсын хувьд 12 тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-ын мэдээллээр нийт шинэ коронавирусийн халдварын 575444 тохиолдол, 26654 нас баралт бүртгэгдсэн байна. БНХАУ болон БНСУ-коронвирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж, хоёр дахь лавлагаа эхэлснийг ДЭМБ-аас анхааруулж буй. Вьетнам, Сингапур улсад халдварын тохиолдол огцом нэмэгджээ. БНХАУ коронавирусийн халдвар импортлогдон орж ирэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч байна. ДЭМБ-ын зүгээс энэ долоо хоногт “Токио 2020” олимпийг хойшлуулах шийдвэр гарсныг онцоллоо. ДЭМБ-аас өгч буй аливаа зөвлөмж, дагаж мөрдөх зааврууд коронавирустай тэмцэх тэмцэлд гол чухал гарын авлага болж байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн асуудал хариуцсан захирал маргааш цахим хурал хийнэ. Цар тахлын улмаас хөл хорионд орж, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эрүүл байх нь чухал. Сэтгэцийн эрүүл мэндээ хянах, эрүүл байх нь хүнээс өөрөөс шалтгаална” гэдгийг анхаарууллаа.

 

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Saturday, March 28, 2020

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж