Л.Гүндалай Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэв

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Ард нийтийн санал асуулгыг ийм богинохон хугацаанд зохион байгуулж болохгүй. Ард нийтийн санал асуулгыг арай өөрөөр бэлтгэж, ард иргэддээ ямар зүйлээр санал авах гэж байгаагаа мэдүүлж, ойлгуулж, мэдээлэл түгээсний дараа зохион байгуулах ёстой. Хэдхэн хоногийн дотор санал асуулга явуулна гэж ярьж байгаа нь ард иргэдээ хэтэрхий их доромжилсон хэрэг. Ард иргэдийн санал асуулга нэрийн доор одоогийн төр баригчид өөрсдийнхөө булхайг нуух гэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж эрх баригчид их зүтгэж байна. Энэ өөрчлөлтийг эрх баригчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт  зориулан хийж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах онц шаардлага тулгараагүй. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх заалтууд туссан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль маш сайн хууль. Эрх баригчид ажлаа хийхгүй байгаа, чадахгүй байгаа. Өнөөдөр Үндсэн хууль болохгүй байгаа учраас бүх юм болохгүй байгаа юм шиг ярьж байна. Эрх баригчид үнэнд гүйцэгдсэн. Эдийн засаг сөхөрсөн, ажилгүйдэл, ядуурал газар авсан, сонгууль болоход зургаахан сар үлсэн байхад гэнэтхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж ярьж байгаа нь маш том булхай луйвар юм” гэлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж