Н.Ану Дэлхийн мисст оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Н.Ану Дэлхийн мисст оролцоно

БНХАУ-ын Саньяа хотноо хотноо “Miss World” буюу “Дэлхийн мисс“ тэмцээн болох гэж байна. “Дэлхийн мисс-2015” албан ёсоор энэ сарын 21-нээс ирэх арванхоёрдугаар сарын 20-нийг хүртэл болно. Манай улс энэхүү нэр хүндтэй тэмцээнд 2005 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ оролцох гэж байна.

Энэ жилийн “Miss World-2015” тэмцээний үндэсний ялагчаар Намширын Ану тодорсон юм. Н.Ану “Miss Mongolia-2013” тэмцээний титмийн эзэн болж байжээ.

Сонирхуулахад, 2003, 2005, 2007, 2010 онуудад дэлхийн миссийн тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод болж байсан бөгөөд энэ жил тав дахь удаагаа болох гэж байна.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж