Улсын Онцгой комиссын /УОК/ энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгохоор шийдвэрлэсэн билээ. Ингэснээр тусгай нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах хугацаа долоо хоногоор сунгахын сацуу тусгаарлах байрны хүрэлцээ бага учраас гурван тусгай нислэгийн хоёрыг нь явуулахаар шийдвэрлэсэн нь энэ юм.
Тусгаарлах хугацаа сунгасантай холбогдуулан тусгаарлах байрны төлбөрийг 350 мянган төгрөгөөр нэмж, нэг сая 50 мянган төгрөг болгожээ. Харин өмнө нь тусгай нислэгээр ирж тусгаарлагдсан хүмүүсийн 350-500 сая төгрөгийн нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байна.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ тусгаарлах байранд байгаа иргэдэд зориулан дараах зөвлөмжийг гаргажээ.
- Тусгаарлалтыг өөрийгөө хөгжүүлэх боломж болгон ашиглах,
- Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах,
- Баттай бус эх сурвалжийн мэдээлэлд автахгүй байх,
- Эерэг, хошин шог, адал явдлын сэдэвт ном унших,
- Өөрийнхөө сонирхлыг хөгжүүлэх, зураг зурах, оёж хатгах гэх мэт,
- Өдөрт 30 минутаас доошгүй хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх,
- Цахим сүлжээнд нэгдэж ярилцах, санал бодлоо солилцох,
- Иог, бясалгалын дасгал хийх, 108 удаа сунаж мөргөх,
- Хөгжим сонсох, бүжиглэх, дуу сурах ,
- Зүйр цэцэн үг цээжлэх,
- Гоо сайхандаа анхаарч, өөртөө массаж хийх,
- Сайн унтаж амрах, дархлаагаа сэргээх,
- Өдрийн тэмдэглэл хөтлөх,
МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСИЙН /COVID 19/ ХАЛДВАРЫН 12 ТОХИОЛДОЛ
- Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдэв.
- Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээстүргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээскоронавирус илэрсэн. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
- Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдсэнийг өчигдөр /2020.03.28/ ЭМЯ-аас мэдээлэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ