БНСУ халдвар авсан хүмүүсийнхээ 50 хувийг эдгээж чаджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

БНСУ халдвар авсан хүмүүсийнхээ 50 хувийг эдгээж чаджээ

БНСУ халдвар авсан хүмүүсийнхээ 50 хувийг эдгээж чаджээ

Өмнөд Солонгосын Засгийн газар тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдвартай өвчтөнүүдийнхээ 50 хувийг эмчилж чадсанаа өчигдөр /2020.03.28/ болсон ээлжит хэввэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Олон нийтийн эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга Юн Тэ Хо энэ бол өвчнийг бүрэн ялан дийлсэн зүйл биш боловч тэмдэглэн хэлэх ёстой амжилт гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр санаа амрах цаг болоогүйг ч мөн сануулсан байна.

Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар /2020.03.29/ 9,478 хүн халдвар авсан нь батлагдсан ба үүнээс 4,811 нь бүрэн эдгэрсэн байгаа юм. Ийнхүү эдгэрэлт өндөр хувьтай байгаа нь оношилгоо, илрүүлэлтийг маш түргэн шуурхай хийсэн, эмч сувилагч нарын эмчилгээний арга барил сайжирсан, хорио цээрийн дэглэмийг сайтар сахисан,  тандалт судалгаа сайн байсан зэрэгтэй холбоотой гэж үзжээ.

Түүнчлэн тус улсад 144 хүн коронавирусийн улмаас нас барсан нь бусад улс орнуудтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм.

Дэлхий даяар өнөөдрийн байдлаар 199 улс оронд коронавирусийн халдвар тархаж, 660 гаруй мянган хүн халдвар авч, 30 мянга гаруй хүн нас барж, 141 мянган хүн эдгэрсэ хэмээн албан ёсны статистик тоо баримтад дурджээ.  Хятадаас гадна АНУ, Итали, Испани, Герман, Франц, Иран, Их Британи зэрэг орнууд халдвар маш хурдацтай тархаж, нөхцөл байдал хүндрээд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж