ГХЯ: БНСУ-руу зорчих иргэд апликейшн татаж авах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

ГХЯ: БНСУ-руу зорчих иргэд апликейшн татаж авах хэрэгтэй

ГХЯ: БНСУ-руу зорчих иргэд апликейшн татаж авах хэрэгтэй

БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг  гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлагатай байгааг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна. 

Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self diagnosis” апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх /Google store, App store-с татан авах/  шаардлагатай.

БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд өдөрт нэг удаа /тухай өдрийн 00:00 цаг хүртэл/ биеийн байдлаа ажиглан, COVID-19 халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг апликейшний Yes/No хэсэгт заавал тэмдэглэж оруулна. Хяналтын хэсгийг бөглөөгүй тохиолдолд “Call Center”-ээс утсаар таны мэдээллийг авах бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд байршил тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг анхаарна уу.

  • Биеийн халуун 37.5-аас дээш,
  •  Ханиалгах,
  •  Хоолой өвдөх,
  •  Амьсгал давчдах зэрэг шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд “Self-diagnosis” апликейшнд заавал мэдээллээ оруулж 1339 тусгай дугаар руу залгах эсвэл өөрт хамгийн ойр байрлах эрүүл мэндийн төв, урьдчилан хянан тандах бүсэд хандах хэрэгтэй. 

“Self-diagnosis” апликейшнийг хэрэглэх заавар, сүүлийн хувилбар мөн эсэхийг хэрхэн шалгах, баталгаажуулах кодтой холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

– Баталгаажилтын код авах зааварчилгаа 

– Код авах 

– Өөрийн эрүүл мэндийг хянах App шалгах зааварчилгаа (Англи хэл)

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж