"Нью Йорк Никс"-ийн эзэн covid-19-өөр өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

"Нью Йорк Никс"-ийн эзэн covid-19-өөр өвчилжээ

"Нью Йорк Никс"-ийн эзэн covid-19-өөр өвчилжээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн хамгийн үнэтэй баг болох Нью Йорк Никсийн эзэн Жэймс Доланы шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч халдвар авсан нь батлагдлаа. Никс багийн зүгээс түүнийг өчигдөр/2020.03.28/ халдвар авсныг зарласан бөгөөд одоогийн байдлаар ямар замаар халдвар авсан нь тодорхойгүй байгаа хэмээжээ. Тус багийн албан ёсны мэдэгдэлд "MSG компаний захирал Жэймс Долан шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан. Тэрбээр одоогоор өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд түүнд вирусийн шинж тэмдэг илрээгүй байна. Мөн тэрбээр цаашдаа ч бизнесийн үйл ажиллагаагаа хянаж байх болно" хэмээжээ.

Ийнхүү Жэймс Долан АНУ-ын мэргэжлийн спортын багуудын эздээс одоогийн байдлаар covid-19-ийн халдвар авсан нь мэдэгдэж буй цорын ганц эзэн болж байна. Форбес сэтгүүлээс гаргасан 2020 оны NBA-ийн хамгийн үнэтэй багаар Нью Йорк Никс баг 4.6 тэрбум ам.доллараар тодорсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж