“Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

“Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгтэй хамтран “Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургагч багш бэлтгэх давтан сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Уг сургалтад Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн хичээл заадаг багш нар хамрагджээ.

Өсвөр үе, хүүхэд залуучуудыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамаарал, зан үйлийн хүрээнд үүссэн донтох эмгэг болох компьютер, интернэт, РС тоглоом, ухаалаг утсанд донтох эмгэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд тулгамдаж буй асуудал, сэтгэл зүйн хямралыг шийдвэрлэх, зөв чигт чиглүүлэх, тэдний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн эмч, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, үнэн зөв мэдлэг, мэдээлллээр хангахад энэхүү сургалтын гол зорилго оршиж байгаа юм байна.

Мөн тус сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн хичээл заадаг багш нарын дунд зохион байгуулсанаар донтох эмгэгийн хамаарлын талаарх мэдлэг дээшилж, өсвөр үеийнхэнд тохиолдох сэтгэлзүйн хямралаас урьдчилан сэргийлэх, тэдэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмшин асуудлыг зөв зохистой шийдвэрлэх арга барилд суралцахад үр дүнгээ өгнө гэдгийг албаны хүмүүс онцолжээ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн онд “Мансууралгүй ирээдүй” сэдвийн хүрээнд сургагч багш бэлтгэх сургалтыг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн  эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан байна.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс