Афганистанд ээлж дараалсан алан хядлага гарсаар…

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Афганистанд ээлж дараалсан алан хядлага гарсаар…

Афганистаны Кандагар хотноо алан хядагчдын ээлж дараалсан дайралт болж олон хүний амь үрэгдлээ. Эмнэлгийн ажилтнуудын гаргасан албан мэдээгээр бол 30 хүн нас барж, 46 хүн гэмтсэн байна. Алан хядагчид нэгэн зэрэг 4 дайралтыг өөр өөр газруудад хийсний хамгийн их хөнөөлтэй нь Кандагарын төв хорих газрыг чиглэсэн дайралт байсан байна. Энэ нь машинд дэлбэрэх бодис ачиж шоронг дайрсан анхны тохиолдол боллоо гэж Кандагарын захирагч Вали Карзай мэдэгдэж байгаа юм. Түүний хэлж байгаагаар бол хоёр дахь дайралт тэдний гэрийн ойролцоо болсон бөгөөд моторт дугуйтай алан хядагч ойролцоохь зогсоолд ирж бөмбөг дэлбэлсэн гэнэ. Гурав дахь нь унадаг дугуйтай алан хядагч цагдаагийн машин руу дайрч дэлбэлсэн үйлдэл байсан бол дөрөв дэх нь Кандагарын цагдаагийн төв байрын чиглэсэн дайралт байж дөрвөн ч цагдаагийн ажилтан амь үрэгджээ. Энэ үеэр ойролцоо нь хурим болж байсан бөгөөд хуримын зочдоос амь үрэгдэгсдийн дунд нэлээд хэд байгаа ажээ. Энэхүү дайралтаа Талибаны тал НАТО-д  өгч байгаа сануулга гэсэн байна. Ер нь  сүүлийн үед тус бүс нутгийн байдал улам бүр хурцадмал шинжтэй болж алан хядлага ойр ойрхон гарч байгаагаас иргэдийн амьдрал ч хүнд байдалд орж байгаа гэж Би Би Си-д ярилцлага өгсөн иргэд хэлж байна. АНУ-ын Афганистан дахь цэргийн хүчний командлагч генерал Стэнли Мак Кристаль Кандагар орчмын нутаг талибанчуудын эсрэг явуулах ээлжит үйл ажиллагааны бай болох магадлалтай гэж мэдэгджээ. Хэрэв ингэвэл талибанчуудын сэтгэл зүрхнийх нь өлгий гэгддэг Кандагар дахин дайн тулааны талбар болох нь.
 
Кандагарт болсон алан хядлагын баримтууд:

2002. 9.5   Ерөнхийлөгч Карзайн амийг бүрэлгэхийг зорьж хотын төвд тавьсан
          бөмбөг 30 хүнийг алсан
2008.2.17  Нохойнд зүүлгэсэн бөмбөг дэлбэрч 100 хүн амь үрэгдсэн.
2009.8.25  Машинд тавьсан бөмбөг дэлгүүрт явж байсан 43 хүний амийг бүрэлгэжээ
2008.6.13  Автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч барига байгууламж нурснаас
          шоронд байсан 900 хүн оргожээ  

2008.2.18  Канадын цэргүүдийг чиглэсэн бөмбөг 37 энгийн иргэний аминд хүрэв

2010.3.13  Хотын орчимд болсон дөвюөн удаагийн алан хядлагаар 27 хүн үрэгджээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж