Хойд Солонгос пуужин харвалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужин харвалаа

Хойд Солонгос пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр өглөө /2020.03.29/ Япон тэнгис рүү хоёр пуужин харвасан тухай Японы өөрийгөө хамгаалах хүчин мэдээлжээ. Ингэснээр тус улс сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд зургаан пуужин харваж байна. Өмнө нь энэ сарын 2, 9, 21-ний өдрүүдэд тус бүр хоёр пуужин туршсан юм.

Энэ удаагийн пуужингууд өмнөх туршилтуудын адил Японы эдийн засгийн тусгай бүсээс гадна буюу Япон тэнгисийн эргээс 200 миллийн зайд туссан гэж эх сурвалж мэдээлжээ.

“Хойд Солонгос сүүлийн үед ийнхүү удаа дараа пуужин хөөргөж байгаа нь Япон улсын хувьд аюулгүй байдлын ноцтой асуудал болж байна. Бид иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд үргэлжлүүлэн мэдээллээ цуглуулж, сонор сэрэмжээ алдалгүй, бүхий л хүчин чадлаараа байдлыг нухацтай ажиглах болно” хэмээн Япон талын мэдэгдэлд дурдсан байна.

Мөн эдгээр пуужингуудыг ойрын зайн пуужин гэдгээс өөр ямар төрлийн, хэр хүчин чадалтай пуужин байсан гэх зэрэг мэдээлэл олж авч чадаагүй байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж