Италийн Ювентус багийн довтлогч, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Ронолдо хэдхэн хоногийн өмнө Португали улсынхаа гурван эмнэлэгт нэг сая евро хандивлаад байсан бол энэ удаад өөрийн цалингаа хасч Ювентус багтаа туслалцаа үзүүлжээ. Өдгөө 35 настай тэрбээр энэхүү шийдвэрээ багийнхаа онлайн хурлын үеэр зарлаж нийт авах ёстой цалингаасаа 3.8 сая еврог хасч авахаар тохиролцжээ.
Дэлхий даяар хөл хорио тогтоогоод буй энэ үед мэргэжлийн бүхий л спортын лигүүд үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ. Үүнээс улбаалан багууд арын албаныхаа ажилчдын цалинг тавихад хүндрэл учраад байгаа билээ. Тэгвэл Кристиано Роналдогийн энэхүү шийдвэрийн ачаар Ювентус багийн арын албаны ажилчид цалин дээрээ санаа зоволтгүй болжээ.
Кристиано Роналдо нэг жилд ойролцоогоор 31 сая еврогийн цалинг Ювентус багаас хүртдэг аж.
Холбоотой мэдээ