ЭМДЕГ-аас мөнгө угаасан албан тушаалтнуудыг торгожээ | News.MN

ЭМДЕГ-аас мөнгө угаасан албан тушаалтнуудыг торгожээ

ЭМДЕГ-аас мөнгө угаасан албан тушаалтнуудыг торгожээ

ЭМДЕГ-аас мөнгө угаасан албан тушаалтнуудыг торгожээ

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын /ЭМДЕГ/ дарга   Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баасан гаригт /2020.03.27/  хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэжээ.   Хэргийн холбогдогч нар хэргээ шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт нийслэлийн прокурорын гаргасныг прокурор хүлээн авч, яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцжээ. 

Улмаар  Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасч, Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Мөн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасчээ. Хэргийг эргэн сануулахад, ЭМДЕГ-ын дарга  Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон юм. Уг мөнгийг “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн данснаас таван удаагийн гүйлгээгээр Ч.Алтанхуяг авсан нь ч батлагдсан аж.

Дашрамд дурдахад, Ч.Алтанхуяг  2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо ХОМ-тээ мэдүүлсэн байна. Тэрбээр таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай  талбай,  дөрвөн авто зогсоолтой бөгөөд эдгээрийг нь  845 сая төгрөгийн өртгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-29 202.179.25.135

Дахин хулгай хийж байгаа Алтанхуяг Эрдэнээ нарын НДСангаас хулгай хийсэн баримт материалыг АТГазарт өгөхийг НХХСайд асан Н.Номтойбаяр, НХХСайд С.Чинзориг нараас шаардах хэрэгтэй. Алтанхуягийн хувьд НДС, ЭМДСангаас олон үйлдлээр хулгай хийсэн учираас АТГ, УМБГазраас дахин сайтар шалгаж шийдэх хэрэгтэй байна.

Avatar

бэнроб 2020-03-29 202.179.25.78

Энэ балай зөрчлийн хуулиа эргэж хараачээ.
Алдаж бичихэд зөрчлийн хууль, авилга эрүүгийн гэмт хэрэг үйлдэхэд бас зөрчлийн хууль.
Ийм дампуу юм хийхээ боль л доо

Avatar

Зочин 2020-03-29 202.179.25.135

Алтанхуяг 2008-2012 онд НДЕГ-ын даргын ажлыг хашихдаа мөн ийм аргаар С.Эрдэнэтэй нийлж сангийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө хулгайлсан. Энэ хэргийн материал НХХСайдад байгаа. Дахин ийм аргаар ЭМДСангийн хөрөнгийг хулгайлсан учир бүх хулгайлсан хөрөнгийг хурааж хорих ялаар шийтгэх хэрэгтэй. Энэ нөхрийг ийм байдлаар толгойг нь илж болохгүй. Дараагийн шатанд хандаж шүүхийн шийдвэрийг хэрэгсгүй болтол тэмцэх хэрэгтэй шүү олон түмээн.

Avatar

Зочин 2020-03-29 66.181.182.247

Прозурор ял хөнгөдлөө гэж давах шатны шүүхэд эсэргүүцэл бичихгүй бол өөрөөр ард түмэн тэмцээд амжилт олохгүй!

Avatar

Зочин 2020-03-29 202.179.25.135

Дахин хулгай хийж байгаа Алтанхуяг Эрдэнээ нарын НДСангаас хулгай хийсэн баримт материалыг АТГазарт өгөхийг НХХСайд асан Н.Номтойбаяр, НХХСайд С.Чинзориг нараас шаардах хэрэгтэй. Алтанхуягийн хувьд НДС, ЭМДСангаас олон үйлдлээр хулгай хийсэн учираас АТГ, УМБГазраас дахин сайтар шалгаж шийдэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-03-29 202.179.8.4

Ийм балай тогтолцоотой. Хэдэн зуун саяар нь хусаад, шүүхээр ороод хэдхэн саяар торгуулаад болоо. Тэгээд 2 жилийн дараа намын захиалгаар дахиад хурган дарга болно

Avatar

Зочин 2020-03-29 119.40.100.170

oooo ingeed l torgood boloo yum uu 80 sayiig avchaad 20 say torogood boloo yu

Avatar

Shog 2020-03-29 192.82.74.83

Shagnaagui ni ikh yum daa

Avatar

Tsetsgee 2020-03-29 103.212.117.50

Turiin alband dahin ajillah erhgui baimaar !!!!!!!
2 jiliin daraa bas l idej uuna sh dee… surgamj avah uu iim humuus, hezee ch ugui, sursan yumiig suraar boohgui gegcheer dahial udej uuna

Avatar

Irgen 2020-03-29 66.181.187.51

Хууль бусаар олсон гэж тогтоогдсон бүх хөрөнгө орлогыг хураасан. Дээр нь 30.0 саяар торгосон. Дээр нь төрийн албанд ажиллах эрхийг нь хассан. Хилийн хориг хязгаарлалт одоогоор хэвээр байгаа. Банкийг 125.0 саяар торгоод, хамгийн гол 2 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гүйцэтгэх захирал нь давхар ял авсан. Өөр яах гэсэн юм бэ? Шүүх батлагдсан хуулийн хүрээнд ажилласан. Шүүх хууль зохиодоггүй. Шүүгч, шүүгч рүү л дайрцгаах юм. Учрыг нь олж бичицгээ.

Avatar

Зочин 2020-03-29 43.242.243.172

Шагнаагүы нь их юм

Avatar

Зочин 2020-03-29 66.181.161.64

Иим хүмүүсииг төрд ажиллах эрхииг 2жилээр хасна гэдэг дэндүү бага . Дахиад л 2жилиин дараа торгуулсан 30саяаа олж авахаар төрд шургална . Иим шиитгэл бол зүгээр л шагнал өгсөнтэй адил . Шүүгч нар иимэрхүү баячуулын хэргииг мөрдөх гэж бараг л булаацалддаг гэдэг . Учир нь авилгал авах боломж гардаг болохоор . Мэдээж энэ хэргииг мөрдсөн шүүгч бас л нэг авилагчин байх магадлалтай. Жириин иргэн байсан бол тэднээс авилгалд өгөх мөнгөгүй болохоор шүүх хатууханддаг нт нууцбиш

Avatar

Цэцгээ 2020-03-29 103.212.117.50

Төрийн албанд ажиллах эрхийг бүр мөсөн хассан бол бүх юм ок байх байлаа

Avatar

Irgen 2020-03-29 202.9.46.83

Arai l davarsan, shuukh shudarga bish bna, hudlaa bur uzuulj bna, ingej baihad avulgal baisaar baih bolno, shorond dood tal ni 5 jil horih heregtei

Avatar

Зочин 2020-03-29 212.95.5.233

Хууль бусаар олсныг тэр чигээр нь хураадаг үй юмуу. Эд нар бүүр давчих юмаа. Эд нарыг яах вэ

Avatar

Арай л юм аа 2020-03-29 192.82.70.233

Чингис хаан банкны гүйцэтгэх захирал яахаараа төрийн албан хаагч болчихов оо. Энэ чинь хувийн арилжааны банк биш юм уу. Төрийн албанд ажиллах эрхийг 2 жил хаслаа гэх шиг. Оноож буй шийтгэл чинь огт ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр авилга, албан тушалын гэмт хэрэгт холбогдож шийтгүүлсэн бол төрийн албанд ажиллахыг нь бүрмөсөн хориглох хэрэгтэй ш дээ. Ёстой хууль гэж гууль юм аа энэ улсад үнэндээ.

Avatar

Шийтгэл биш байна даа! 2020-03-29 103.10.23.183

Ямар толгойг нь илсэн шийтгэл вэ? 30 -сая төгрөгөөр торгоод болоо гэнэ үү !!!!

Avatar

Зочин 2020-03-29 202.126.89.43

энийг л бирд гээд бгаа юм л дааааа.

Avatar

Иргэн 2020-03-29 202.126.89.73

Саарал жагсаалттайгаа үүрд хамт хар жагсаалт руу орсон ч яахав гэсэн үг үү. Чингэс хаан банкины 1 хувь эзэмшигч нь нөгөө Ждүчин Ш. Лхамсүрэн байдаг , янз бүрийн асуудлаас мултарч гараад сурчихсан юм бна

Avatar

Зочин 2020-03-29 202.126.89.131

30 тэрбум хадгалуулаад 1% ашиг авахад 300 сая авна.84 саяаас бусдыг өөр замаар авсан байна.

Avatar

Hilent bukh 2020-03-29 122.201.31.250

Ene uneheer Mongol suirch bainaa. AVILGA ALBAN TUSHAALIIN HEREG INGEJ SHIIDEH YUM BOL MONGOL SUIRLEE.

Avatar

Зочин 2020-03-29 103.212.116.86

Эдгээр луйварчид ямар ч ял эдлэхгүй юм байх даа. Авилгатай ингэж тэмцэх юм биз дээ. Нэртэйгээр нь шоронгоо татан буулгавал яасан юм бэ

Avatar

АРАЙ 2020-03-29 182.160.33.140

САРАНГЭРЭЛ САЙД ДЭНДҮҮ ДАВАРЧ БАЙНАА ТОМИЛСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ НЬ ХАРААЧ

Avatar

С.Мэндбаяр 2020-03-29 103.229.121.220

Жирийн иргэд бидэнд үр хүүхдүүддээ байр, орон сууц авах хуримтлал алга зээлээр авах гэхээр тэр нь олдохгүй байх юм. Ямар төр ийм хүмүүсийг өөгшүүлээд байдаг юм бол…. Төрийн албан тушаалтан 5 орон сууц байтугай 1 орон сууц авахад цалингаа аль хир хугацаанд хураах вэ? 30 сая төгрөгийг хадгаламжинд байгаа мөнгөнөөсөө өгөөд л болоо юм байна. Яаж ч бодоод 5 орон сууцтай боловоо! Хөрөнгийг нь хураа, ийм шүүхтэй бол Монгол орон хөгжихгүй. Энэ хэдэн шүүгчийг яаж зайлуулах вэ Ерөнхий сайдаа

Avatar

ЧД иргэн 2020-03-29 66.181.184.186

86 сая төгрөг бэлнээр авчихаад 30 сая төгрөгийг нь буцаан өгсөн гэж ойлгох уу? Ямар хөгийн шийтгэл вэ. Алтанхуяг гэж нэг новшийн мэдлэг чадваргүй гар ЧД ийн НДХэлэст юу хийдэг нь мэдэгдэхгүй байж байгаад явсан. Авилгаар баяжсан байна . Хөрөнгийг нь хурааж шороонд хатаа .Ч

Avatar

Б 2020-03-29 202.126.89.48

Авилага хахуулийн хэрэгт ийм шийтгэл өгвөл энэ төрлийн гэмт хэрэг улам ихсэнэ хятад улсад цаазын ялтай юм бнлээ ингэж байж энэ гэмт хэрэг буурна

Avatar

Зочин 2020-03-29 202.126.89.175

Iim mungutei humuust 7, 30 saya tugrug yu yum be?

Avatar

Зочин 2020-03-29 202.126.89.175

Aan halit sonsoj bsan, Chingis haan gej iim bank bdag yum bna.

Avatar

Зрчин 2020-03-29 59.153.114.254

800 гаруй саяын ашигтай шийтгүүсэн юм уу

Avatar

Зочин 2020-03-29 72.205.30.63

HORONGO IIG N HURAAH HEREGTEI DE

Avatar

Зочин 2020-03-29 66.181.160.92

шуналтай дуракыг 90 саяаар нь торгож шоронд хийгээч

Avatar

Иргэн 2020-03-29 66.181.160.57

Орост нэг ижил гэмт хэрэг хийсэн 10 саяын орлоготой хүнийг 1 саяар торгож. 300 саяын орлоготой хүнийг 30 саяар торгож шийтгэдэг тул хоёуланд нь ижил хэмжээнд ял шийтгэл нөлөөлдөг. манайд бол 100-аас 1500 гээд шууд торгох хэмжээг нь заачихсан байдаг тул баян хүнийг шүүх яаж ч дээд хэмжээгээр торгоод ч үдийн хоолны мөнгөөр нь торгоно. ядуу хүнийг хамгийн багаар торгосон ч хамаг хөрөнгөөр нь торгочихож байна

Avatar

иргэн 2020-03-29 66.181.160.57

торгуулийн ялыг орос шиг хөрөнгө орлоготой харьцуулж оногдуулдаг болмоор байна. жишээ нь орост жилийн орлогын хэдэн хувь гэж торгодог. энэ нь барилга дээр ажиллаж жилд 10саяын цалин авдаг хүнд 1саяар торгуулах амьдралд нь зохих хэмжээнд нөлөөлж шийтгэлийг ойлгоно дахин хууль зөрчихгүй. харин сард 30 саяын цалин орлоготой хүнийг 1 саяар торгох бол тэр хүнд юу ч биш дахин гэмт хэрэг хийхээс айх ч зүйл байхгүй. ял шийтгэл нь үр дүнгүй. орост бол жилд нэг ижил гэмт хэрэг хийсэн

Avatar

mongold avilga hezee ch arillahgui yum ba 2020-03-29 64.119.23.143

goe ashigtai ajillasan ba

Avatar

Зочин 2020-03-29 202.21.109.99

90 hohirol s 30 tolood 60 svava besda mine gej bga um bn lda

Avatar

ха ха 2020-03-29 202.179.26.106

хөрөнгийг нь хурааж, бүх насаар нь хоривол таарах байж

Avatar

Zochin 2020-03-29 202.126.89.149

Yun balai togtoltsootoi um bee? Ene bol dahiaad s*** harin bitgii barigd nadtai huvaalts gesentei yalgaa yu bna? Harin hohirloo 3-4 dahin nugalj baragduul gevel hulgai hiih hun oldohgui ene MANAN giin luivarchid uursudduu taaruulj hiisen huli durem bna.

Avatar

Irgen 2020-03-29 70.181.123.238

Shyyh guuli boljjee.turiin nereer luivar hiigchdiig shiitgeliig ordond tolgoi g ne ilsen b.na a.ene shudarga yavdaluuu

Avatar

иии 2020-03-29 43.242.243.70

капитрон УИХ ундармаа 300 тэрбум яааасан бээээээээ. Энэ бол жижиг гарууд бшдэээ

Avatar

Зочин 2020-03-29 66.181.190.168

ТОРГООД Л ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД Л БАЙХ УУ? ХАА БАЙНАА ТЭР ШУДАРГА ЁС?????

Avatar

ттт 2020-03-29 43.242.243.70

хууль нь тийм бна хѳгшѳѳн. Монголд шударга ёс баххгүй болоод удаж бна

Avatar

иргэн 2020-03-29 122.201.31.77

Шоронд хийснээс мөнгий нь авч улсын дансанд оруулах нь зөв өө, түмэнд хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-03-29 66.181.160.73

Яанаа зөвхөн торгоод болоо. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй яг адилхан шийтгэл. Юм юм бодогдуулж байна.

Avatar

Иргэн 2020-03-29 59.153.113.221

Торгууль бол шийтгэл биш. Тоглох хэрэггүй.

Avatar

иргэн 2020-03-29 202.179.25.8

Дэлхийн хамгийн Энэрэнгүй ШҮҮХ Мандатугай, Монголын Шүүх Гэмт хэргийг төрөл зүйлээр нь Өөгшүүлж хамгаалж байна дөө,

Avatar

тт 2020-03-29 43.242.243.70

УИХ -ын баталсан хууль ийм бна. Шүүх хууль зохиодоггүй

Avatar

Зочин 2020-03-29 139.5.219.151

п***а минь наад зүйл анги дотор нь хорих ял бас байгаа шүү.Сонгоа санкцитай.Битгий ард түмний тархи угаагаад байгаарай,н**ш минь

Avatar

зочин 2020-03-29 202.126.89.123

За яахав. Өмхий шарилаа носилк дээр тавиулаад морг явахад шударга шүүх хүлээж авдаг юм.

Avatar

Зочин 2020-03-29 103.26.194.27

5 орон сууцны 4-ийг нь ядахдаа хурааж, 30 сая төгрөгөөр биш, 400 саяас 500 саяаар торгож, шоонд дор хаяж 3-5 жил хорих хэрэгтэй ш дээ. Тэгж байж л ийм луйварчдын улсад, ард түмэнд уруулсан хохирлын багахан хэсгийг нөхөж чадна…

Avatar

Цолмон 2020-03-29 64.119.19.95

Өө за 80 ,90 саяыг угаагаад 30 аар нь торгуулаад болжийш дээ, . Ийм шүүхтэй гоёоо гоё!

Avatar

Зочин 2020-03-29 202.179.27.147

Эрх мэдэл дээр суугаа дээрээ эмээх юмгүй идэж, хураахын төлөө яаран ажиллаж байна. Ямар хурдан урсдаг хугацаа вэ. Эцэстээ асуудал ингэж шийдэгдээд байгаа хойно…

Avatar

Зочин 2020-03-29 202.126.89.229

Новшийн авилгач шүүгч нар авилгачдаа өршөөсөөр бна. Цэвэрлэгээг шүүгч нараас эхэл!!!

Avatar

ттт 2020-03-29 43.242.243.70

УИХ -ын баталсан хууль ш дээ шүгч хууль зохиоэ ял ѳгдѳггүймаа. бАс прокурор ингэж яллы гэсэн саналтай орж ирээд шүүх ялалдаг юм найзаа Прокурор мѳрдѳгч нарт учир бна.

Avatar

Зочин 2020-03-29 202.126.89.229

илүү хүндрүүлж яллах эрх нь шүүхэд бдгийн. Тэгээд ч торгох ял бол сонгодог ялын нэг. Тэгэхээр авилгач шүүгч нар хорих ялыг бус торгох ялыг нь сонгож бна. Тгээд авилгач шүүгч гэж бгаан

Avatar

йыба 2020-03-29 103.11.195.34

шүүх хурал дээр шууд нэмдэггүймаа. ХҮндрүүлээд ялллаад шалгаад ир гээд буцааахаар шүүхдээ ирдэггүй. хэрэгсэхгүй болсон байдаг ш дээ

Avatar

Зочин 2020-03-29 202.55.188.45

Бид авилгачдын толгойг илээд байхаар манайд яаж авилга буурах юм бэ? Торгож буй мѳнгѳ нь нэг удаагийн үйлдэлдээ завшсан мѳнгѳний талд нь ч хүрэхгүй. Уг нь авилгачдын хѳрѳнгийг хурааж, хамгийн багадаа 5 жил хорьж, тѳрийн албанд ажиллах эрхийг нь хамгийн багадаа 10 жил хасвал зохино.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж