ЭМДЕГ-аас мөнгө угаасан албан тушаалтнуудыг торгожээ

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

ЭМДЕГ-аас мөнгө угаасан албан тушаалтнуудыг торгожээ

ЭМДЕГ-аас мөнгө угаасан албан тушаалтнуудыг торгожээ

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын /ЭМДЕГ/ дарга   Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баасан гаригт /2020.03.27/  хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэжээ.   Хэргийн холбогдогч нар хэргээ шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт нийслэлийн прокурорын гаргасныг прокурор хүлээн авч, яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  “Чингис хаан” банк, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг хээл хахууль өгч, авсан гэм буруутайд тооцжээ. 

Улмаар  Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасч, Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасч, долоон сая, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Мөн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тус банканд байршуулах эрхийг гурван жилээр хасчээ. Хэргийг эргэн сануулахад, ЭМДЕГ-ын дарга  Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банканд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон юм. Уг мөнгийг “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн данснаас таван удаагийн гүйлгээгээр Ч.Алтанхуяг авсан нь ч батлагдсан аж.

Дашрамд дурдахад, Ч.Алтанхуяг  2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо ХОМ-тээ мэдүүлсэн байна. Тэрбээр таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай  талбай,  дөрвөн авто зогсоолтой бөгөөд эдгээрийг нь  845 сая төгрөгийн өртгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж