200 ахмад хорио цээрийн дэглэм зөрчин бүжиглэж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.29-нд нийтлэгдсэн

200 ахмад хорио цээрийн дэглэм зөрчин бүжиглэж байжээ

200 ахмад хорио цээрийн дэглэм зөрчин бүжиглэж байжээ

Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 20-ны өдрийн  хуралдаанаар хорио цээрийн дэглэмийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл дахин нэг сар сунгасан билээ. Хорио цээрийн дэглэмд сургууль, цэцэрлэгээс гаднамхүмүүс олноор цугларах амралтын газар, сургалтын төв, фитнесс, баар зэрэг хамаарах юм. Тэгвэл Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу баасан гаригийн /2020.03.27/  орой 19:30 цагт Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэр бүхий нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр 200 гаруй ахмад настан  хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байсан  клубийн үйл ажиллагааг зогсоосон байна. Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.

ДОЛООН ЭТГЭЭД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОЖ БАЙЖЭЭ

Мөн  энэ өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газар хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шалгалт хийжээ. Шалгалтаар Чингэлтэй дүүргийн нэгдүгээр  хороонд нэр бүхий долоон этгээд мөрийтэй тоглоом тоглосон хэргийг илрүүлсэн байна. Найман айлын байр гэх энэхүү газарт нэр бүхий долоон иргэн байсан бөгөөд бүрдүүлсэн орчин нөхцөлөөс нь харахад нэг удаагийн үйлдэл биш аж.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж