Чингис хааны музейн шав тавих ёслол ирэх Пүрэв гаригт болно

Хуучирсан мэдээ: 2020.03.28-нд нийтлэгдсэн

Чингис хааны музейн шав тавих ёслол ирэх Пүрэв гаригт болно

Чингис хааны музейн шав тавих ёслол ирэх Пүрэв гаригт болно

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолоор "Чингис хаан музей" байгуулахаар шийдвэрлэж 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөн зохих бэлтгэлийг хангаж байна. Музейн шав тавих ёслолын арга хэмжээ 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр болно. Энэ ажлын хүрээнд Чингис хааны музейн барилгын сууринд Төрийн тахилгатай уул, хайрханы хөрсний дээж, зарим томоохон нуур, гол, мөрний усны дээж болон анхилуун үнэрт ургамал, тариа будааны дээж, есөн эрдэнийг залж шүншигт байршуулах юм байна.

Тус музейн барилгын сууринд Дархан-Уул аймгаас "Есөн эрдэнэ"-ийн нэг болох ганг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" хувьцаат компаниас "999 ГРАММ"-аар дээжлэн авч, аймгийнхаа нийт иргэд, хөдөлмөрчин олон түмний сүүн цагаан сэтгэлийг шингээн билэгдэж "Чингис хааны өв соёлын хүрээлэн"-д 2020 оны гуравдугаар сарын 26-нд аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ХОХБТХ-ийн дарга П.Батсүх нар хүлээлгэн өглөө.

Хөдөө орон нутгуудаас анхны дээжийг ийнхүү Дархан-Уул аймгаас хүлээлгэн өгч байгаараарай онцлогтой юм.

Чингис хаан музейн үзмэр дэглэлт таван эх үүсвэрээс бүрдэнэ. Нэгд, одоо үйл ажиллагаа явуулж буй улсын музейнүүдийн сан хөмрөгүүдэд хадгалагдаж байгаа XIII зууны үеийн түүхтэй холбоотой үзмэр, эд өлгийн зүйлүүдийг төвлөрүүлэх бол ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын сан хөмрөгт хадгалагдаж буй археологийн дурсгал, эд өлгийн зүйлсийг музейн үзмэрт татах юм байна. Гуравт, Монголын түүхтэй холбоотой үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж буй гадаадын 30 гаруй улс орноос Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үзмэр шилжүүлэн авах, хуулбарлах ажлууд хийгдэх бол дөрөвт түүх, судалгаанд тулгуурлан шинээр бүтээнэ. Тавд, хувь цуглуулагчидтай хамтран ажиллах чиглэлээр Чингис хаан музейн үзмэр, сан хөмрөгийг бүрдүүлнэ. Мөн зорилтот малтлага судалгааны ажлуудыг бусад хүрээлэнтэй хамтарч хийж, сан хөмрөгөө баяжуулах ажээ.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж