УИХ-д нэр дэвших асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

УИХ-д нэр дэвших асуудлаар хуралдана

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар УИХ-д нэр дэвших асуудлаар гарсан маргааныг хэлэлцэхээр болжээ.

Маргаан үүссэн заалт:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заажээ.

Энэ нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг  зөрчсөн гэсэн дүгнэлтийг  өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц  гаргасан билээ.

Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Тиймээс Үндсэн хуулийн Цэц энэ маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр их суудлын хуралдаанаа энэ сарын 27-нд хийхээр товлосон байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж