Оросын иргэд Монголд визгүй зорчих журмыг өөрчилнө гэж мэдээлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Оросын иргэд Монголд визгүй зорчих журмыг өөрчилнө гэж мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Оросын иргэд Монголд визгүй зорчих журмыг өөрчилнө гэж мэдээлжээ

Фото: Robert Harding / Global Look Russia

 

Оросын иргэд Монголд визгүй зорчих журмыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоож байна гэж ARD сайтын мэдээнээс ишлэн "Рамблер.Путешествия» дамжуулжээ. Энэхүү мэдээлэл тавигдсаны дараа удалгүй авагдсан ч хуулбар нь Google-д хадгалагдан үлдсэн байна.

 

Энд тэмдэглэснээр, Зүүн Ази, Европын орнуудыг нэгтгэдэг олон улсын байгууллагын 20 жилийн ойн АСЕМ-ийн чуулга уулзалт долдугаар сарын сүүлчээр Улаанбаатарт болох учраас засгийн газар нь ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. “Сүүлийн үед террорист аюул дэлхийг догдлуулж байна. АСЕМ-ийн үеэр аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг Монгол авна” гэж нийтлэлд бичжээ.

 

Визийн дэглэмийг өөр 41 оронд тогтоож байгаа гэнэ. АСЕМ-ийн дараа визгүй дэглэмийг сэргээх эсэх нь мэдээлэгдээгүй байна. Визийн хураамж нь 50 ам.доллар байх аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2015-11-19 202.21.112.82

Энэ засаг төрд бодлого, алсын хараа гэж юм байна уу? Жилийн өмнө оросуудыг гуйж гуйж 2 талын парламентаар шийдэгдэж визгүй болоо биз дээ. Ядаж 2 хөрштэйгээ 2 жилдээ ярьсан хэлсэндээ байх гадаад бодлого гэж байхгүй юу? Юм төлөвлөж, хийж чадахгүй бол ядаж элдэв юм сэдэхгүй чимээгүй тоглоомоо тоглоод цалингаа аваад сууж байгаад сонгуулийнхаа хугацааг дуусгачихаач дээ. Лай болохоор ядаж зүгээр л байж бай

Зочин 2015-11-19 175.211.106.5

ugaass orosuud irdeggui biz dee

Zochin 2015-11-19 150.129.141.172

zev hileer hen oroj garch baigaag hyanah mechanism ny viz mun, vize-guigees eldev horlon suitgechid Mongoloor damjj iish tiishee garahiig uguisgeh argagui,hiliin hyanaltiig changatgah tsag irsen baina.

zochin 2015-11-19 150.129.141.218

eersdiigee uls shig uls gej uzej baigaa bol hediigeer jijig uls ch gesen gadaadynhniig viztei bolgoyo. !!!!!!! yalihgui zusar bayajihad saad gedeg biz dee. manaid vizgui ireh tusmaa bidniig dord uzdeg gadnyhan mash olon shuu dee...

Зочин 2015-11-19 49.0.160.101

үнэн юм уу, хүний толгой битгий эргүүлсэн худлаа мэдээлэл битгий тавиад байгаарай даа хүмүүс ээ.