Оросын иргэд Монголд визгүй зорчих журмыг өөрчилнө гэж мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Оросын иргэд Монголд визгүй зорчих журмыг өөрчилнө гэж мэдээлжээ

Фото: Robert Harding / Global Look Russia

 

Оросын иргэд Монголд визгүй зорчих журмыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоож байна гэж ARD сайтын мэдээнээс ишлэн "Рамблер.Путешествия» дамжуулжээ. Энэхүү мэдээлэл тавигдсаны дараа удалгүй авагдсан ч хуулбар нь Google-д хадгалагдан үлдсэн байна.

 

Энд тэмдэглэснээр, Зүүн Ази, Европын орнуудыг нэгтгэдэг олон улсын байгууллагын 20 жилийн ойн АСЕМ-ийн чуулга уулзалт долдугаар сарын сүүлчээр Улаанбаатарт болох учраас засгийн газар нь ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. “Сүүлийн үед террорист аюул дэлхийг догдлуулж байна. АСЕМ-ийн үеэр аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг Монгол авна” гэж нийтлэлд бичжээ.

 

Визийн дэглэмийг өөр 41 оронд тогтоож байгаа гэнэ. АСЕМ-ийн дараа визгүй дэглэмийг сэргээх эсэх нь мэдээлэгдээгүй байна. Визийн хураамж нь 50 ам.доллар байх аж.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж