Махны үнэ буурчээ | News.MN
Махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн хороо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний долоо хоног тутмын үнийн судалгааг танилцуулдаг билээ. 2020 оны гуравдугаар сарын IV долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9694 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 386 төгрөгөөр (3.8%), хонины цул махны үнэ 387 төгрөгөөр (4.1%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянга 500 төгрөгөөр худалдаалж байна.

  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 616 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай  махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 490 төгрөгөөр (4.1%)
  • Үхрийн цул махны үнэ 671 төгрөгөөр (4.7%) тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна.

Харин гурилын үнийн хувьд:

2020 оны гуравдугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1400-2000 төгрөг
  • 1-р зэргийнх 1179-1500 төгрөг
  • 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1400 төгрөгийн үнэтэй байна. “Хархорин” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1400 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны гуравдугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.7 хувиар буурч 947 төгрөг, монгол лууван 3.2 хувиар өсч 1847 төгрөг, байцаа 0.5 хувиар өсч 1920 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Пулам 2020-03-28 103.57.94.107

Чоно борооноор… МХЕГ, ХХААХҮ-ийн Сайд Улаан ажиллаач. Хяналтаа тавимаар байна. 3 сая хүн амтай, 600-700 мянган төг-ийн дундаж цалинтай, 70 сая малтай Монгол улсын махны үнэ өндөр цалинтай гадаад орнуудын үнээс давлаа. Улаан сайд нөөцийн мах бэлтгэл гэж тэр луйварчдаа тэтгэсээр л байна уу. цадаж хандгүй луйварчид вэ.

Avatar

Зочин 2020-03-28 64.119.16.181

UNEN SHUU

Avatar

irgen 2020-03-28 66.181.189.55

Дэнжийн мянгаас сая жаал юум цуглууллаа. Жижиглэнгээр хонь гулууз өрөөлөөр бол 6600-7000 байна. Ганц нэг туранхай шинэ мах гэчихсэн 8000-9000 гээд зарж байна. Үхэр харин гаагүй цул энэ тэр нь 10500 аас 11000 гэж байна лээ.

Avatar

Зочин 2020-03-28 192.82.68.50

Баянзүрх захынхан үгсээд үнээн нэмээд байх юм. Авахгүй байх хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-03-28 66.181.184.19

Махны үнэ буураагүй байгааг захуудаар яваад үзээчээ.

Avatar

зочин 2020-03-28 64.119.27.180

үнийг тогтвортой байлгах нь хэрэгтэй?ѳссѳн буурсан гээд шал худал мэдээлэл явуулдаг юмаа.ѳргѳн хэрэглээний хүнс.мах гурил будаагаа тогтвортой үнээр барихад бензины үнэ буурч бгааг бодолцох ёстой

Avatar

Nymaa 2020-03-28 202.179.26.123

Eniig ymar buusan gehiin

Avatar

Зочин 2020-03-28 192.82.67.150

Tegeed osson gehuu orkoo?

Avatar

/*-*/ 2020-03-28 49.0.212.165

Тогтвортой гэдэг юм угаадас долоогчоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж