УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2015.11.19/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа.

Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, нээлттэй, ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны үнэлэмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гарч байгаа. Гэсэн хэдий ч авлигын асуудлыг улс төржүүлэхийг урьтал болгодог, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй, ашиг сонирхлын зөрчил, авлигад өртөх өндөр эрсдэлтэй салбаруудад бодитой өөрчлөлт хийгдэхгүй, төрийн үйлчилгээний хүнд суртал чирэгдэл багасаагүй, хүртээмж муу, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдал боломжит түвшинд сайжраагүй, мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо хангалттай бүрдээгүй зэргээс үүдэн авлига түгээмэл оршсоор, нийгмийн тулгамдсан  асуудал хэвээр байгаа хэмээн үзэж “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна.

Энэхүү хөтөлбөр батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн үйл ажиллагаанд шударга, зарчимч байдлыг хэвшүүлэх, нийтийн албаны зөв зохистой тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх,  иргэд, олон нийтийн ёс зүй, ухамсар, сэтгэлгээг өөрчилж, зөв хандлагыг бий болгон төлөвшүүлэх, авлигын эрсдлийг бууруулах, эрсдлээс хамгаалах, хариуцлагыг сайжруулах талаарх төрийн бодлогыг тодорхойлж, энэ чиглэлээр хийж буй тэмцлийн үйл ажиллагаа үр дүнд хүрнэ хэмээн үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Сонгогч 2015-11-19 103.229.123.36

АН-ынхан авлигатай тэмцэх талаар, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгох талаар, төрийн албыг иргэдэд үйлчилдэг төрийн алба болгож шинэчлэх талаар ЗГ-нхаа 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтаа эргэж нэг хараасай. Саяхан Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан Төрийн албаны хуулийн шинэ төсөлд энэ талаар тун бүрхэг байна лээ дээ.

АНЧИН 2015-11-19 150.129.141.142

Хөөрхөн саарал БЭЛТРЭГ байсан чинь хөгшин буурал ЧОНО болсон байх чинь юу билээ?.......Цаг хуггацаа гэж хурдан юмаа....Ирэх жил агентад арьсыг нь тушаагаад ганц шил юм авъя байз...............

Irgen 2015-11-19 110.3.33.154

AN-iinhniig avilga avdaggui geed baihaar ni sanalaa tedend ogchihson chine "buruu zamaar budaa teevel, butsahdaa shoroo teedeg" gegchiin ulgereer orovoo hoorhii?! Ted maani harinch haramgui avilgaddag um shig bainaa. Hoorhiis?!

ИРГЭН 2015-11-19 202.131.236.158

АВИЛГАГҮЙ МОНГОЛ ХУРДАН ХӨГЖИНӨ ДӨӨ АРДЧИЛСАН НАМЫНХААН.

ИРГЭН 2015-11-19 202.131.236.158

АВИЛГАГҮЙ МОНГОЛ ХУРДАН ХӨГЖИНӨ ДӨӨ АРДЧИЛСАН НАМЫНХААН.