Хятадын Хубэй мужийн төв, 11 сая оршин суугчтай Ухань хотод метроны үйлчилгээг өнөөдөр (2020.3.28) нээжээ. Коронавирусийн халдварын голомт Ухань хот бүтэн хоёр сарын хугацаанд хөл хорио, карантинд эзгүй хот мэт байсан юм. Ухань хотын метро 65 хоног зогссон. Тэгвэл өнөөдөр тус хотын метроны 184 буудалд хүний биеийн халуун хэмжиж, хүмүүсийг хоорондоо метрийн зай барих зааварчилгааг өгснөөр дахин иргэдэд үйлчилж эхлэв. Гэхдээ галт тэрэг, нисэх онгоцны үйлчилгээг хараахан нээгээгүй. Мөн олонх газрууд ирэх дөрөвдүгээр сарын 8-ыг хүртэл хаагдсан хэвээр байна.
Ухань хотод коронавирусийн халдвараар 50 мянга гаруй хүн өвчилсөн нь Хятадын нийт халдварын 70 гаруй хувийг эзэлжээ. Хятадад сүүлийн сард дотооддоо халдсан шинэ тохиолдол бүртгэгдээгүй боловч Баасан гаригт гадаадаас ирсэн 54 хүнд халдвар илэрчээ. Хятадад коронавирусийн өвчлөлөөр 3295 хүн нас барсан.
Хятадын Засгийн газраас Пүрэв гаригт гадаадаас ирэх иргэддээ тавих хяналтаа чангатгаж, үндэсний агаарын тээврийн компанийг аливаа улс руу ердөө ганц чиглэлд нисэхийг даалгажээ.
Эх сурвалж: RT
КОРОНА 2020-03-28 202.179.24.119
12,0 САЯ ХҮНТЭЙ ХОТ ЭНГИЙН ДЭГЛЭМД ШИЛЖЛЭЭ ДЭЭ….
Зочин 2020-03-28 192.82.74.76
Бүгд ачаагаа чёмданд хийгээд барьчихсан Үханиас гарч явна. Удахгүй ахиад халдвар дэгдэх аюул ирлээ.
Заагч 2020-03-28 202.21.107.248
Хог х***а дуусвал таарна хогийн хархнууд зайлаасай сүйрээсэй.
Зочин 2020-03-28 103.26.195.192
Busad ornii ih mongiig haraad ataarhsan.Mongo n ch duurch ayduu humuus.Aydaj ajlaa hiij bor amdarlaa zalguulah umsan ayg galzuulch darhlaa n muuddag bol muudaad 70 honoloo
Зочин 2020-03-28 202.9.46.87
метро нь ашгүй овоо цэвэрхэн болж ухань вирусынх нь ач юм даа