Тавантолгойн орд, төмөр замыг авах гэсэн “Нүүрсчин нам”-ын сүүлчийн улайрсан дайралт | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тавантолгойн орд, төмөр замыг авах гэсэн “Нүүрсчин нам”-ын сүүлчийн улайрсан дайралт

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Тавантолгойн орд, төмөр замыг авах гэсэн “Нүүрсчин нам”-ын сүүлчийн улайрсан дайралт

Төмөр замыг тойрсон шуугиан тариад байгаа асуудлаар Х. Баттулга гишүүнээс тодруулга авлаа. 

 

-Та болон тантай хамт ажиллаж байсан хүмүүсийн талаар маш их шуугиан дэгдээсэн мэдээлэлүүд хэвлэлээр гарч эхэллээ. Өдрийн сонины 2015 оны 11 дүгээр сарын 19-ны дугаарт нэр бүхий 5 хүний  дансаар мөнгө угаагдсан гэдэг мэдээллийг маш тодорхой нэр устай бичлээ. Таны нэр тэнд байна.

 

 

-Х. Баттулга: Энэ бол гүжир гүтгэлэг гэдгийг шууд хэлье. Би тус сонинд хандаж гүтгэлэг болохыг хэлсэн, мөн шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болохоо хэлсэн. Сонины зүгээс тайлбар хийж чадахгүй байна. Харин тус материалыг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг хэллээ. Тэгэхээр зохион байгууллалттай бөгөөд  захиалагч нь ямар ч байсан тодорчихлоо. Өмнө нь Үндэсний шуудан сонин бас цуврал гүтгэлэг нийтэлсэн. Би шүүхэд өгсөн. Үндэсний шуудан сонин шүүхэд тайлбараа ч гаргаж өгч чадахгүй л байна шүү дээ. Тэр сонин захиалгаар гүтгээд одоо шүүхэд хэлэх үггүй л зугтаад байж байна.

 

-Та тэгвэл өөртөө итгэлтэй байна уу ?

 

-Мэдээж, бүрэн итгэлтэй байна. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг. Би өмнө нь хэлж байсан даа. Энэ асуудал цаашдаа улс төрийн зорилготой болж хөврөх байх гэж.. Тэмээ хариулсан хүн буурийн зангаа андахгүй гэж нэг үг бий байх аа. Цаашдаа юу болохыг ч би хэлж чадна.

 

-Юу болно гэж ?

 

-Тавантолгойн ордыг төмөр замын хамт луйварын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайрсан дайралт болж байна. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна. Энэ хүмүүсийг Нүүрсчин нам гэж улс төрийн хүрээнд нэрлээд байгаа.

 

-“Нүүрсчин нам” гэж хэн гэж ?

 

-АН, МАН дамжсан бүлэглэл. Ард нь Хятадтай хамтарсан манай нэг компани байдаг. Тэд өрөнд ороод дампуурлын ирмэгт байгаа. Эзэд нь мөнгөө нэхээд, эд нар болохоор өрөө хаахын тулд Тавантолгойн ордыг төмөр замтай нь өгөх наймаа юм даа

 

-Хөрөнгө оруулалт орж ирэх юм биш үү ?

 

-Хөрөнгө оруулалт гэдэг гоё үгээр халхавчилсан Монгол Улсад ашиггүй, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хортой  үйл ажиллагаа. Энэ бүхнийг хэлж ярьж байгаа цөөхөн хэдэн хүнийг хүчний байгууллагыг ашиглаж дарж аваад дуугаргах хүнгүй болсны дараа Тавантолгойн ордыг авна схемээр л ажиллаж байна. Одоо хэлэхгүй бол болохгүй юм байна.

 

-Тухайлбал ?

           

-Маш тодорхой бөгөөд энгийн хэлье. Тавантолгойн ордыг харийнханд өгч өрнөөс гарах гэсэн энэ үйлдэл нь Монгол улсыг эдийн засгийн хувьд гадаад улсын бүрэн хараат байдалд оруулж улмаар цаашдаа улс төрийн тулгалт орж ирэх нөхцлийг бүрдүүлэх юм. Тийм учраас л тэр хүмүүсийн хүслээр явж болохгүй болоод байгаа юм. Эхлээд хуурах гэж үзээд бүтээгүй. Одоо болохоор хуурамч хэрэгт гүтгэж, цагдаагаар айлгаж байгаад зорилгоо биелүүлэх арга сонгожээ гэж харж байна.

 

-1911-1919 он хүртэл Монгол улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэж байсан бүх эх орончид бусдад хорлогдож дууссаны дараа тусгаар тогтнолыг устгаад, дахин 1915 оны автономи эрхийг 1919 онд  устгасан түүх давтагдаж байна. 

 

Ярилцсан Б.ШИРНЭН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2015-11-19 202.126.91.97

Женко чи ч бүр ичихээ байжээ.Одоо чиний үгэнд хүмүүс хууртахгүй.

Зочин 2015-11-19 103.229.121.51

Нуурсчин нам таарсан нэр томъе байна ш дээ

Зочин 2015-11-19 202.179.28.31

Төмөр замыг бариулалгүй 8 жил могол улсыг бүхлээр нь хорлож байгаагаа ойлгодгүй юм байх даа. одоо чинь 21 зуун болохоос 20 зуун. Монгол улс дэлхийн 180 гаруй улстай дипломат харилцаатай, юу гэж одоо хятадууд монголыг эзлэх гээд л танк манк оруулж эх оронч гэж өөрийгөө нэрлэсэн таныг устгаж байх вэ дээ. жоохон хүүхэд хуурч байгаа юм шиг ярихаа одоо боль зүгээр. чи л 5 толгойг авах гээд улайраад байгаа болохоос

Зочин 2015-11-19 96.255.186.161

ХОРЛОНТОЙ ХОГИЙН НОВШ

Зочин 2015-11-19 202.21.110.186

Чи ч баларч яваа эрдээ. Халдашгүй бүрэн эрх дуусдаг юм шүүдээ шаараа.

eku 2015-11-19 202.179.20.92

Өөрийн чинь ажил үйлс бүтэмжтэй байг!Үргэлж дэмжиж байдаг шүү!!!

Зочин 2015-11-19 115.171.15.89

jijig tolgoigoor ulsiin buhel buten salbariig bodlogoor avch yavj chadahgui l dee.Deer ni shunal deg hyazgaargui tul bur hetsuu.Mongol uls gantshan tavan tolgoigoor amidarch baigaa hereg uu?! uuniig aldchihval mongol modoo barih hereg uu?Tusgaar ulsaa aldah yum uu? Bid tani Delhiid burtgeltei Uls shuu Battulgiin yariagaar l ali neg uls turemgiilsen zorgoor tusgaar togtnoloo alchih bolj baina uu?> Hari esergeeree Battulga guaishig tolgoitoi hun tor udirdval Ukarain shig l boloh magadlal bol mash ondor baij medne.

Зочин 2015-11-19 115.171.15.89

jijig tolgoigoor ulsiin buhel buten salbariig bodlogoor avch yavj chadahgui l dee.Deer ni shunal deg hyazgaargui tul bur hetsuu.Mongol uls gantshan tavan tolgoigoor amidarch baigaa hereg uu?! uuniig aldchihval mongol modoo barih hereg uu?Tusgaar ulsaa aldah yum uu? Bid tani Delhiid burtgeltei Uls shuu Battulgiin yariagaar l ali neg uls turemgiilsen zorgoor tusgaar togtnoloo alchih bolj baina uu?> Hari esergeeree Battulga guaishig tolgoitoi hun tor udirdval Ukarain shig l boloh magadlal bol mash ondor baij medne.

zochin 2015-11-19 202.131.232.18

eh oronch mongolchuud chamaig demjij baina zorigtoi baigaarai.

Зочин 2015-11-19 96.255.186.161

Б.Батзаяа, П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс”-ийн захирел Ч.Ганбат НАР 1911-1919 ЭХ ОРОНЧИД БОЛСОН УУ. ХУЦДАГ МУУ ХОШНОГ ВЭ. ЧАМАЙГ ЮМ ХИЙХ БОЛОВ УУ ГЭЭД САЙДЫН СУУДАЛ ӨГӨЖ БАЙХАД ЮГ Ч ХИЙГЭЭГҮЙ МӨРТЛӨӨ 10,000 ЦЭРЭГ ТАНК МАНК Ч ГЭХШИГ. ЭХЛЭЭД НААД МАХАН ТОЛГОЙГОО ЦЭНГЭЛ ТЭГЭЭД УЛС ТӨР ЭХ ОРОН ГЭЖ ЯРЬ, МУУ ДЕБИЛ ЧИНЬ НЕРВ ХҮРЭГЧИХЛЭЭ

Чацга 2015-11-19 202.72.245.252

Женко-эх оронч биш, ТЗ бүттэн байгуулалт-луйвар.

dsfdsffds 2015-11-19 103.57.95.130

Genco odoo bolio MCS-d zaigaa taviad ug esvel Orosiin tagnuul baihaa boliod MSC-tei niileed yav

2015-11-19 103.229.120.241

Баттулгаа хөгшин чамайг хүндэлдэг Гэхдээ Өрөө дарах нь аль ч утгаараа зөв юм бишүү Эм Си Эс хүнд байгаа нь үнэншдээ гэхдээ энэ чинь монголын компани 2 т гэвэл Эм Си Эсииг дагаж амьдардаг монголын 300 гаад компан бас хаалгаа барих гээд байж байна 3 рт 1911 оноос хойш олон сорилтод орж байсан боловч муу ч сайн ч ул юм чинь урд хөршиин хараат болчоогүй өдии хүрээд ирсэн шүү дээ хөгшөөн ЭмСи Эс тэйгээ эвсээд дотор нь ороод нэг баг болоод хянаад явалдаа Бүгд л дэмжиишдээ Ухаантай байна гэж найдаядаа

Зочин 2015-11-19 202.70.38.18

Женко чиний үг, үйлдэл 2 чинь алд зөрүүтэй байгааг бид ойлгохгүй харахгүй байна гэж бодоод байнауу. Одоо тархиа угаалгах нь өнгөрсөн, Оросын маф бүлэгт барьцаалагдаж улсын эдийн засаг, ард түмний амьдралыг сүйрүүлж байгаа чинь үнэн биз дээ аан

Зочин 2015-11-19 112.72.12.5

баригдана даа баригдана Харанхуи хар хүчнийг турхирхаа зогсоо

Зочин 2015-11-19 202.131.7.199

Хэн нь үнэн яриад байна аа. Баттулга ч уг нь эр хүн шүү.

123 2015-11-19 27.123.214.82

Женко эр хүн шиг байгаач. Гадаад руу зугатаад алга болсон 2 ыгоо авчруулаад үнэн мөнөө олуулаач