Хүнсний ногооны үнэ буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны үнэ буурахгүй байна

Долдугаар сарын 28-ны нийслэлийн хүнсний зах, дэлгүүрүүдэд худалдаалж байгаа  төмс, хүнсний ногооны үнийг өмнөх зургадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 14.9 хувь, луувангийн үнэ 22.2 хувь, манжингийн үнэ 24.7 хувиар өссөн байна. Харин байцааны үнэ 0.3 хувь, сонгинын үнэ 6.8 хувиар буурчээ. Дотоодын шинэ ургацын хүнсний ногоо гартал үнэ төдийлөн буурахгүй байх магадлалтайг наймаачид үгүйсгэхгүй байна. Шинэ ургацын ногооноос өргөст хэмх, улаан лооль хамгийн түрүүн гарсан ч үнийн хувьд харьцангуй өндөр байгаад  хэрэглэгчид сэтгэл дундуур байна.
    
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж