Монгол Улсын Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудал болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотын Кызыл олон улсын нисэх буудлыг R378 дугаар бүхий агаарын замаар холбосон RIPEK агаарын хаалгыг 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс шинээр нээлээ. Хүннү Эйр ХХК энэ чиглэлд шууд нислэг үйлдэх юм байна.
Энэхүү агаарын хаалгаар шууд нислэг үйлдсэнээр нислэгийн үргэлжлэх хугацаа 10 минутаар багасч, нислэг тутамд 300 кг шатахуун хэмнэснээр зорчигчдод агаарын тээврийн үйлчилгээг хямд үнээр үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа ажээ.
Эх сурвалж: ИНЕГ
Холбоотой мэдээ