Монголын орны хувьд зүүн аймгуудаас эхлэн ямаагаа самнаж, ноолуураа борлуулдаг онцлогтой. Мөн жил бүрийн өдийд ноолуурын ханш аль хэдийнээ тогтсон байдаг. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд нэг килограмм ноолуур 135 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жилийн хувьд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын зүгээс ноолуурын ханшыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх бодлого баримталж байгаа.
Мөн Засгийн газар малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгохоор болсон. Мөн уг зээлийн зөрүүг Засгийн газар хариуцна. Ингэснээр Монголын ноолуурын зах зээлийн 50 хувийг дотооддоо боловсруулах юм.
Үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор 10 мянган тонн ноолуурын 50 хувийг дотооддоо боловсруулж, үлдсэн 5000 тонн ноолуурыг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхойгүй байгаа.
Өмнө нь Монголын ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 70 орчим хувь нь угаасан хэлбэрээр БНХАУ руу, самнасан байдлаар Итали, Япон руу гардаг байсан юм.
Ноолуурын үнийг 100 мянгөн төгрөгөөс бууруулахгүй байх бодлого баримталж байхад яг одоо Сүхбаатар аймагт нэг килограмм ноолуур 70 мянган төгрөгийн үнэтэй байна. Нөхцөл байдлыг далимдуулж ноолуурыг хямд үнээр авах гэсэн ченж нарын явуулгад авталгүй ноолуураа хадгалахыг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
Р.ДУЛАМ
Зочин 2020-03-28 66.181.185.220
TV s Za am all am all
Ноолуур 10,000 болно. 2020-03-28 122.201.24.187
Ноолуур авах тэнэг амьтан байхгүй, малчдаас санал авах гэсэн УХНА ВИРУСын тэнэглэл хэтэрч байна.
Зах зээл ойлгодоггүй төрийн алба хаагчид 2020-03-28 172.90.243.62
Зах зээлийн эрэлт хэрэгцээ л үнийг тогтоодог болохоос Улаан, Баатар хоёр тогтоодог юм. Бүх үйлдвэрлэл, хэрэглээ хоёр буурчихаад байна. Авлигачид л мөнгөтэй байна. Бусад хүмүүс мөнгөгүй байнаа
Зочин 2020-03-28 192.82.68.1
Жинхэнэ мал. Барааны үнэ зах зээлийн эрэлт, нийлүүлт дээр тогтдог юм
Зочин 2020-03-28 103.212.119.16
Zah zeeliin jamaar ni yavuul mal shigee bson heden malchidiig davraah hrerggui
Ноолуур өндөр үнээр буюу 40.000-д авна. 2020-03-28 150.129.143.234
Ноолуур өндөр үнээр буюу 40.000-д авна. Утас 9903-6555