Ноолуурын үнийг 100 мянгаас бууруулахгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.28-нд нийтлэгдсэн

Ноолуурын үнийг 100 мянгаас бууруулахгүй

Ноолуурын үнийг 100 мянгаас бууруулахгүй

Монголын орны хувьд зүүн аймгуудаас эхлэн ямаагаа самнаж, ноолуураа борлуулдаг онцлогтой. Мөн жил бүрийн өдийд ноолуурын ханш аль хэдийнээ тогтсон байдаг. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд нэг килограмм ноолуур 135 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жилийн хувьд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын зүгээс ноолуурын ханшыг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх бодлого баримталж байгаа.

Мөн Засгийн газар малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгохоор болсон. Мөн уг зээлийн зөрүүг Засгийн газар хариуцна. Ингэснээр Монголын ноолуурын зах зээлийн 50 хувийг дотооддоо боловсруулах юм.

Үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор 10 мянган тонн ноолуурын 50 хувийг дотооддоо боловсруулж, үлдсэн 5000 тонн ноолуурыг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхойгүй байгаа.

Өмнө нь Монголын ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 70 орчим хувь нь угаасан хэлбэрээр БНХАУ руу, самнасан байдлаар Итали, Япон руу  гардаг байсан юм.

Ноолуурын үнийг 100 мянгөн төгрөгөөс бууруулахгүй байх бодлого баримталж байхад яг одоо Сүхбаатар аймагт нэг килограмм ноолуур 70 мянган төгрөгийн үнэтэй байна. Нөхцөл байдлыг далимдуулж ноолуурыг хямд үнээр авах гэсэн ченж нарын явуулгад авталгүй ноолуураа хадгалахыг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж