ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Лхагва гаригт (2020.3.25) коронавирусийн эсрэг авах эдийн засгийн арга хэмжээг танилцуулсны дараа рейтинг нь өсчээ. ОХУ-ын Олон нийтийн санаа бодлыг судлах төвөөс Баасан гаригт нийтэлсэн үр дүнгээс харвал Путины рейтинг 63.5 хувь, ард иргэдийн итгэл үзүүлэх байдал 69 хувь хүрч өссөн байна. Өмнө нь гуравдугаар сарын 16-22-ныг хүртэлх долоо хоногт Путины рейтинг 60.3 хувь, ард иргэдийн итгэл үзүүлэх байдал 67 хувьтай байжээ. Судалгааг 18-аас дээш насны 1600 гаруй иргэний дунд утсаар залгаж асуух байдлаар явуулсан аж.
ОХУ-д коронавирусийн халдвараар 1036 хүн өвчилж, гурван хүн нас барсан бол 45 хүн эдгэрчээ.
Эх сурвалж: The Moscow Times
Холбоотой мэдээ