У.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллоо

Хуучирсан мэдээ: 2020.03.28-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллоо

У.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 жил хүлээгдсэн ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгов. Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх ОХУ-д хийсэн айлчлалаар яриа хэлэлцээр болж байсан ажил ийнхүү ажил хэрэг болж байгаа юм байна.

Владимир Путин “Газпром” корпорацийн тэргүүн Алексей Миллерт Хятадын чиглэлд хийн хоолой барих “Сибирийн хүч-2” төслийг эхлүүлэх үүрэг өгчээ. Шинэ хийн хоолой Хятад улсад Оросын байгалийн хийн хамгийн том хэрэглэгч болох боломж олгох юм. Өдгөө Герман улс Оросын хийн хамгийн том хэрэглэгч билээ. “Газпром”-ын тэргүүн байгалийн хийн асар их нөөц байгаа бөгөөд Оросын зах зээл дэх нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой тухай В.Путинд мэдээлжээ. Оросын эдийн засгийг байгалийн хийгээр найдвартай хангахаас гадна экспортлох боломжтой. Одоогийн байдлаар “Газпром” корпорацын гадаад зах зээлд нийлүүлж буй хийн хэмжээ буураад байгаа ч цар тахал намжсаны дараа эргэн сэргэнэ гэж Алексей Миллер онцолжээ. “Сибирийн хүч-2” төслийн хүрээнд жилд 50 тэрбум куб метр хийг Монголын газар нутгаар дамжуулан Хятадын баруун бүсийн зах зээлд нийлүүлэх боломжтой юм. Оросын төрийн тэргүүн төслийн хөрөнгө оруулалтын өмнөх үе шат, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн хайгуулын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна. ОХУ 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн жилд 38 тэрбум куб метр хийх дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч” хийн хоолойгоор дамжуулан Хятад улсад хий нийлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж