МОСКВА, 3-р сарын 26 / ТАСС /. Москвагийн лабораториуд өдөрт 13 мянга орчим коронавирусийн шинжилгээ хийх болно гэж нийслэлийн Засаг даргын орлогч Анастасия Ракова пүрэв гаригт мэдэгдэв.
«Өнгөрсөн долоо хоногт зөвхөн холбооны түвшний лабораториуд коронавирусийн шинжилгээг хийх эрхтэй байсан бол бид энэхүү ажилд бүрэн нэгдэж, есөн лабораторийг ажиллуулж эхэллээ. Одоогийн байдлаар Москвагийн лабораториуд өдөрт 4000 орчим шинжилгээ судалгаа хийж байгаа ба дараагийн долоо хоногоос бид тэдний хүчин чадлыг нэмэгдүүлэх болно. Тэгснээр өдөрт 13 мянган шинжилгээ хийдэг болно» гэж тэрээр «Россия-1» телевизийн «Вечер с Владимиром Соловьевым» (Владимир Соловьевтой хамт өнгөрүүлэх үдэш) нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.
Нөхцөл байдал ямар ч хувилбараар эргэхэд төр засгаас бэлэн байх болно гэдгийг Ракова цохон тэмдэглээд, үүний тулд хэд хэдэн үндсэн чиглэлийг сонгон боловсруулсан бөгөөд тэдгээрийн нэг нь лабораторийн судалгаа бөгөөд коронавирусийн шинжилгээнд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдэх нь вирусын тархалтыг зогсоохын тулд заавал авах арга хэмжээнүүдийн нэг гэдгийг тайлбарлав.
Эх сурвалж: tass.ru