Оросууд коронавирусийг эмчлэх зорилгоор «Фавипиравир» бэлдмэлийн үйлдвэрлэлийг санхүүжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.28-нд нийтлэгдсэн

Оросууд коронавирусийг эмчлэх зорилгоор «Фавипиравир» бэлдмэлийн үйлдвэрлэлийг санхүүжүүлж байна

Тус сан нь «ХимРар» эмийн компанитай хамтарсан үйлдвэр байгуулах гэж байна.

Оросууд коронавирусийг эмчлэх зорилгоор «Фавипиравир» бэлдмэлийн үйлдвэрлэлийг санхүүжүүлж байна

МОСКВА, 3-р сарын 26 / ТАСС /. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (РФПИ)-гийн Хяналтын зөвлөл «Фавипиравир» эмийн бэлдмэл болон түүний үндсэн дээр боловсруулсан бусад вирусын эсрэг үйлчилгээтэй шинэ үеийн инновацийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх зорилгоор «ХимРар» групптэй хамтарсан үйлдвэр байгуулах саналыг дэмжсэн ба уг мэдээллийг тус сангаас баталлаа.

«Манай Хятад хамтрагч нарын туршлагаас харвал «Фавипиравир» нь коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийн эмчилгээнд эерэг үр дүн үзүүлж байна. Бид ОХУ-ын Засгийн газар, дотоодын болон гадаадын бусад түншүүдтэйгээ хамтран вирусын эсрэг тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа ба энэхүү хүчин чармайлтын хүрээнд «ХимРар» групптэй хамтарсан үйлдвэр байгуулахаар болсныг мэдэгдэж байна. Ингэснээр бид манай улсад халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд шаардлагатай эмийг хангалттай хэмжээнд үйлдвэрлэж, «Фавипиравир»-ийг олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой болно» хэмээн тус сангийн тэргүүн Кирилл Дмитриев ярьж байна.

Уг эмийн бэлдмэлийг Оросын зах зээлд 4-р сараас нийлүүлж эхлэх бөгөөд 2020 он дуустал 600 мянган боодол «Фавипиравир»-ийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

РФПИ-ийн мэдээлснээр, Хятадын Биотехнологийн хөгжлийн үндэсний төвийн тэргүүн Жан Синьмин 3-р сарын 17-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хийсэн мэдэгдэлдээ «Фавипиравир»-ыг коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэх нь маш их үр дүнтэй болохыг Ухань болон Шеньжен хотуудад явуулсан эмнэлзүйн судалгаагаар нотолжээ. Уг бэлдмэл нь коронавирус өвчтөний биед байх хугацааг 11-ээс дөрвөн өдөр хүртэл богиносгож байна. Хяналтанд байгаа ч уг бэлдмэлийг хэрэглэхгүй байгаа өвчтөнүүдийн 62 хувийх нь уушигны байдал эмчилгээний үр дүнд сайжирсан бол «Фавипиравир»-ыг хэрэглэж буй өвчтөнүүдийн 91 хувийн уушигны байдал сайжирсан болохыг Жан Синьмин цохон тэмдэглэжээ.

«Фавипиравир» нь Японд боловсруулагдсан вирусын эсрэг эмийн бэлдмэл бөгөөд түүнийг худалдаанд гаргах зөвшөөрлийг 2014 онд олгожээ.

Эх сурвалж: tass.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж