Муур коронавирусийн халдварыг эзнээсээ авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.28-нд нийтлэгдсэн

Муур коронавирусийн халдварыг эзнээсээ авчээ

Муур коронавирусийн халдварыг эзнээсээ авчээ

Дэлхий даяар эрдэмтэд “Covid-19” өвчний эсрэг вакциныг гаргаж авахаар цагтай уралдан ажиллаж буй энэ үед коронавирусийн халдвар хүнээс амьтанд халдсан өөр нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Бельги улсад муур коронавирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдсон аж. Бельгийн Льеж хотноо эзэн нь коронавирусийн халдвараар өвчилснөөс долоо хоногийн дараа гэрийн тэжээвэр мууранд нь гүйлгэх, ханиалгах гэж мэт шинж тэмдэг илэрсэн аж. Азаар тухайн муур эзнийхээ хамт гэртээ хөл хорионы нөхцөлд байсан учраас өөр амьтдад халдвар тараагаагүй гэж Бельгийн эрүүл мэндийн албаныхан мэдэгджээ.

Өмнө нь энэ гуравдугаар сарын эхээр Хонгконгод нохой эзнээсээ коронавирусийн халдвар авч өвчилсөн тохиолдол бүртгэгдсэнээр хүнээс амьтанд халдсан анхны тохиолдол болсон юм.

Бельги улсад 289 хүн коронавирусийн халдвараар нас барж, 7284 хүн өвчилжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж