А.Баярцэцэг Вена хотоос мэндчилж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

А.Баярцэцэг Вена хотоос мэндчилж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

А.Баярцэцэг Вена хотоос мэндчилж байна

Австрийн нийслэл Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээн энэ сарын 18-нд эхэллээ. Тус тэмцээнд дэлхийн 95 орны мисс өрсөлдөж байгаагаас Монгол Улсаа төлөөлөн “Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Тэгвэл мисс А.Баярцэцэг Австрийн Вена хотоос мэндчиллээ. Түүний завгүй өдрүүд өчигдрөөс эхэлсэн. Тэмцээний финалын шалгаруулалт болоход 15 хоног үлдсэн бөгөөд энэ хугацаанд миссүүд хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцож, явцын үнэлгээгээ авах билээ.

“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж. Тэмцээний эхний шалгаруулалт фото болон видео гэсэн хоёр төрлөөр шилдэг 16-г тодруулах юм. Энэхүү шалгаруулалт 12 дугаар сарын 5-ны өдөр дуусна. “Miss photo” шалгаруулалтад А.Баярцэцэгт саналаа өгөхийн тулд http://www.missearth.tv/vote-photogenic.php холбоосоор орж дэмжээрэй. Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэгдсэнээр санал тооцогдох юм байна. А.Баярцэцэгийн Монголын тухай танилцуулсан видео олон мянган хандалтыг аваад байгаа бөгөөд та бүхэн идэвхтэй түгээгээрэй.

#‎MissEarthMongolia2015‬

#‎MissEarth‬‬

Ч.БОЛ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ugly yumaa 2015-11-19 211.236.215.123

tsarai muutai Tom nuurtei yaanaa

ugly yumaa 2015-11-19 211.236.215.123

tsarai muutai Tom nuurtei yaanaa

wttttjm. 2015-11-19 202.21.112.202

Хөх ***** байхгүй, бохир арьстай, бөөн шанаа. Эмэгтэй хүн чинь арай л өөр байдаг даа, ямар хэцүү юм бэ