Олон улсын валютын сангаас (IMF) дунд орлоготой, хөгжиж буй орнуудад коронавирусийн цар тахлыг даван туулахад 2.5 их наяд ам.долларын тусламж хэрэгтэй гэж тооцжээ. Тус сангийн тооцоолсноор коронавирусийн халдварын эдийн засгийн хохирол нь 2009 оны олон улсын санхүүгийн хямралаас ч дор байх аж. Олон улсын валютын санд хөгжиж буй 50 орон, дунд орлоготой 31 орноос санхүүгийн дэмжлэг авах хүсэлт илрүүлжээ. Тус сангаас өөрийн нөөц боломжоос нэг их наяд ам.долларыг гаргахаар ажиллаж байгааг ОУВС-ын менежментийн дарга Кристалина Жеоржиева мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Пүрэв гаригт Их-20 орны удирдагч нарын теле-уулзалтаар олон улсын эдийн засагт 5 их наяд гаруй ам.долларыг оруулахаа мэдэгджээ.
Эх сурвалж: Bloomberg
Холбоотой мэдээ